FacebookLinkedInRSSTwitter

Ажлын туршлага

Сургалт

Тус Төвийн үндсэн үйл ажиллагаа нь сургалт юм. Манай байгууллага 2004 оноос 300 гаруй сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 80000 орчим хүнийг сургалтандаа хамруулсан.

Үүнээс тоймлон хүргэвэл:

2004 он:

• “Хувь хүнийг чадавхижуулах нь” цогц сургалтыг эхлүүлж, 10 удаа зохион байгуулсан

• Хэнтий аймгийн “Бизнес хөгжил төв” ТББ-ын гишүүдэд “Төсөл хэрхэн бичих вэ?” сэдэвт 40 цагийн сургалт

• Дорнод аймгийн хилийн цэргийн 0198-р ангид сургалт

2005 он:

• “Хувь хүнийг чадавхижуулах нь” цогц сургалтыг 15 удаа зохион байгуулсан

• Найрамдал, Болор зуслангуудтай хамтарч зуны, зайн сургалт зохион байгуулсан

• Ахлах ангийн сурагчдын дунд “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?” сургалтыг анх удаа зохион байгуулсан

2006 он:

• Хувь хүнийг чадавхижуулах, ахисан түвшний, 1 өдрийн “Personal Development” сургалтыг Баянгол зочид буудлын хурлын танхимд зохион байгуулав

• M Си Эс компаний ажилтнуудад “Манлайлал ба хөгжилд чиглүүлэхүй” сургалт

• “Хувь хүнийг чадавхижуулах нь” цогц сургалтыг 18 удаа зохион байгуулав

• Илтгэх урлагийн онол арга зүйн “Реторик” сургалтыг анх эхлүүлж, 10 удаа зохион байгуулав

• Албан байгууллагын ажилтнуудыг чадваржуулах зорилготой “Байгууллагын хөгжил” сургалтыг эхлүүлж, 10 байгууллагатай хамтран ажиллав

2007 он:

• “Хувь хүнийг чадавхижуулах нь” цогц сургалтыг 21 удаа зохион байгуулав

• Илтгэх урлагийн онол арга зүйн “Реторик” сургалтыг 14 удаа зохион байгуулав

• Хөдөө орон нутгийн боловсрол соёлын газруудын захиалгаар багш нарыг чадваржуулах сургалтыг 12 аймагт зохион байгуулав

• Албан байгууллагын ажилтнуудыг чадваржуулах зорилготой “Байгууллагын хөгжил” сургалтыг 19 байгууллага дээр зохион байгуулав.

2008 он:

• Дэлхийн Зөн Монгол ОУБ-тай хамтран залуучуудын оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгуулав

• Байгууллагын удирдлага, маркетинг, борлуулалтын менежерүүдэд зориулсан, 2 хоногийн, түргэвчилсэн, “Бизнес реторик” сургалтыг эхлүүлж 5 удаа зохион байгуулав

• “Хувь хүнийг чадавхижуулах нь” цогц сургалтыг 25 удаа зохион байгуулав

• Илтгэх урлагийн онол, арга зүйн “Реторик” сургалтыг 18 удаа зохион байгуулав

• Аймаг, сумдын мастер төлөвлөгөө боловсруулах цогц сургалтыг 3 аймаг, 62 суманд зохион байгуулав

• Аймаг орон нутгийн сургачдад “Мэргэжлээ зөв сонгоцгооё” сургалт үнэ төлбөргүй зохион байгуулав

• “Синди” төвтэй хамтран, өсвөр насныханд зориулсан, төлөвшил хөгжлийн “Good to great” сургалт зохион байгуулав

2009 он:

• Залуучуудад зориулсан, 5 өдрийн, “Амжилтын таван хошуу” сургалтыг анх удаа эхлүүлэв

• Байгууллагын гүйцэтгэх захирлуудад зориулсан “CEO Коллеж” сургалтыг 3 удаа зохион байгуулав

• Илтгэх урлагийн онол аргазүйн “Реторик” сургалтыг 5 удаа зохион байгуулав

• Хувь хүний хөгжлийн цогц сургалтыг 3 удаа зохион байгуулав

• Бизнесийн байгууллагын борлуулалтын ажилтнууд, менежерүүд, борлуулалтын албаны дарга нарт зориулсан “Мастер борлуулагч” сургалтыг 10 удаа зохион байгуулав

Лекц

Монголын Лектор Төв нь 2004 оноос эхлэн Улаанбаатар хот, хөдөө орон нутагт нийт 1000 гаруй лекцийг бие даан зохион байгуулсан.

Үүнээс тоймлон хүргэвэл:

2004 он:

• Монголдоо хамгийн томд тооцогддог UB Palace-ийн концертын их танхимд анх удаа тус Төвийн ерөнхийлөгч асан С. Ганбаатарын “10:8 буюу Монголд бизнес хийх боломж-бизнесийн PR гэж юу вэ?” сэдэвт лекц зохион байгуулав

• МУИС-ийн Эрдмийн танхимд Монголын шилдэг лекторууд анх удаа нэгэн дор чуулсан “Ажил хэрэгч хүний амжилтын үндэс юу вэ?” лекцийг зохион байгуулсан

• Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын урилгаар Хэнтий аймгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтнууд, иргэд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад “Ажил хэрэгч хүний амжилтын үндэс юу вэ?” сэдэвт лекцийг зохион байгуулав

2005 он:

• Шинжлэх ухааны салбар тус бүрийн шилдэг эрдэмтэд оролцсон “Монголын хөгжлийн шинэ гарц” сэдэвтэй лекцийг ШУТИС-ийн эрдмийн танхимд зохион байгуулав

• Гандан Тэгчинлэн хийдийн бурханч лам Г. Пүрэвбатын “Бэрхшээлээс ангижрах нууц” /Цөвүүн цаг түүнийг гэтэлгэх өвгөдийн гэрээслэл/ сэдэвт лекцийг “UB Palace”-ын концертын их танхимд зохион байгуулав

• Монголын Лектор Төвийн ерөнхийлөгч асан С. Ганбаатарын “Бизнесийн нүцгэн үнэн” сэдэвт лекцийг UB Palace-ын концертын их танхимд зохион байгуулав

2006 он:

• Эдийн засагч, шилдэг лектор С. Ганбаатарын “Монголын эдийн засгийн хөгжлийн шинэ загвар”, эдийн засагч, лектор П. Жасрай “Мэдлэгт тулгуурласан эдийн засаг хөгжлийн үндэс”, эдийн засагч, лектор С. Дэмбэрэл “Монголын эдийн засгийн шинэтгэлийн II дахь давалгаа” сэдэвт лекц, “Монголын хөгжлийн шинэ гарц юу вэ?” халз мэтгэлцээнийг Соёлын Төв Өргөөнд зохион байгуулав

• МУИС-ийн Эрдмийн танхимд эдийн засагч, лектор С. Будням “Мэдлэгт тулгуурласан эдийн засаг”, лектор Ц. Баатархүү “Хувь хүний хөгжил”, “Эерэг сэтгэлгээний холбоо”-ны тэргүүн лектор Ц. Донзой “Эерэг сэтгэлгээ” сэдвээр лекц уншив

• Хөдөө орон нутаг, 21 аймагт лекц-аялалыг амжилттай зохион байгуулав

2007 он:

• Монголын Лектор Төвийн тэргүүн Ц. Баатархүүгийн “Ажил хэргийн гурвалжин” лекцийг МҮЭСТО-нд зохион байгуулав

• Эзотерик судлаач шилдэг 5 судлаачийн “Далд ухааны нууцад нэвтрэхүй - I” лекцийг Чингис зочид буудлын хурлын танхимд зохион байгуулав

• Зууны мэдээ сонинтой хамтран Дархан, Эрдэнэт хотод лекциүд зохион байгуулав

2008 он:

• Хөх сүлд сангийн дэд тэргүүн, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Д. Баяндалайн “Оршихуйн гүн ухаан ” сэдэвт лекцийг МҮЭСТО-нд зохион байгуулав

• Эзотерик судлаачдын “Далд ухааны нууцад нэвтэрхүй -II” лекцийг Чингис зочид буудлын хурлын танхимд зохион байгуулав

• Монголын Лектор Төвийн тэргүүн Ц. Баатархүүгийн “Таван -Э үзлийг эрхэмлэх зарчим” лекцийг МҮЭСТО-нд зохион байгуулав

2009 он:

• Эзотерикч Н.Сомагийн “Шинэ эрин - эзотерик” лекцийг UB Palac-ын концертын их танхимд зохион байгуулав

• Монголын шилдэг 10 их сургуульд Монголын Лектор Төвийн сургалт эрхэлсэн захирал Ж. Мөнхжаргал “Хүний хөгжлийн 4 тойрог” сэдвээр лекц уншив

Олон нийтийн кампанит ажил

Тус байгууллага нь олон нийтийг хамарсан, оролцуулсан олон төрлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж ирсэн.

Үүнээс тоймлон хүргэвэл:

2004 он:

• “УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд мэдээллээр үйлчлэх төв” ажиллуулсан • УИХ-ын зарим тойргуудад PR менежерүүдийг ажиллуулсан

2005 он:

• МУ-ын БСШУЯ-тай хамтран “Монголын хөгжлийн төлөөх боловсролын аян” зохион байгуулсан

• МҮЭХ-той хамтран “Хөх цэрэг” эх оронч хүүхдүүдийн аялалыг зохион байгуулсан • Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд PR менежерүүдийг ажиллуулсан

• Нэр бүхий байгууллагуудын шинэ жил болон тэмдэглэлт ойн хурал, арга хэмжээг зохион байгуулсан

2006 он:

• МУ-ын Засгийн газартай хамтран Их Монгол улсаа байгуулсны 800 жилийн ойн хаалт - “Хамгийн хамгийн” шалгаруулах ёслолыг зохион байгуулсан

• “Оюу толгой” төсөлтэй хамтран, Монгол орон даяар “Залуу манлайлал -1” хөтөлбөр зохион байгуулсан

• “Аз-хур” компанитай хамтран “Уншихгүй бол сэтгэхгүй” шилдэг номын аянг зохион байгуулсан

• Үндэсний уран илтгэлийн аварга шалгаруулах “Агон-1” тэмцээнийг анх удаа зохион байгуулсан

2007 он:

• “SENTOSA furniture” компанитай хамтран “Залуу манлайлал - 2” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ зохион байгуулсан

• “Интер ном” номын их дэлгүүртэй хамтран оны шилдэг ном шалгаруулах “Бэсттеллер – 2007” арга хэмжээг зохион байгуулсан

• Манлайллын үндэсний анхдугаар форум зохион байгуулсан • Үндэсний уран илтгэлийн аварга шалгаруулах “Агон - 2” тэмцээн зохион байгуулсан

2008 он:

• “Интер ном” номын дэлгүүртэй хамтран “Grand book - 2008”, шилдэг ном шалгаруулах кампанит ажил зохион байгуулсан

• Монголын Экологийн Зөвлөлтэй хамтран, “Залуу манлайлал - 3” хөтөлбөрийг “Эрүүл байгаль - Монголын ирээдүй” сэдвээр орон даяар зохион байгуулсан

• Үндэсний уран илтгэлийн аварга шалгаруулах “Аггон - 3” тэмцээнийг зохион байгуулсан

• УИХ-ын сонгуулийн тойргуудад сонгуулийн технологи, PR-ийн зөвлөгөө өгөх баг ажиллуулсан

2009 он:

• “Оюуны олимп-2009” хөтөлбөрийг “Монголд хүн байна уу?” сэдвээр зохион байгуулсан

Судалгаа

2004 он:

• 2002-2004 оны хооронд УИХ-ын сонгуулийн 49,51,7,71,73,58,23,60, болон бусад тойргуудад тойргийн судалгаа хийсэн

• Японы Засгийн газрын “JICA” олон улсын байгууллагын төслийн судалгаа /Хэнтий, Увс аймагт ХАА-н бүсчилсэн хөгжлийг дэмжих төслийн шаталсан судалгаа/

• ХЭҮТ-ийн захиалгаар Улаанбаатар хот дахь “Насанд хүрээгүй биеэ үнэлэгчдийн судалгаа”

2005 он:

• 2005 оны 2 - 4 сарын хооронд АТОУИНЧ-ны хүрээнд “Сивикус” ОУБ-ын захиалгаар “Монгол дахь иргэний нийгмийн индекс” судалгааг хийж гүйцэтгэсэн

• Улсын Клиникийн Төв Нэгдүгээр Эмнэлэгийн эмч ажилтнууд болон үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг 2005 он, 2006 онд тус тус гүйцэтгэсэн

• “ЕБС төгсөгчдийн мэргэжлээ хэрхэн сонгож байгаа байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс” судалгаа хийсэн

• “Хуулийн цаг нэвтрүүлэгт олон нийтийн санаа бодлыг тусгах нь” фокус бүлгийн судалгаа хийсэн

• “Төр засгийн тогтвортой байдлын талаарх олон нийтийн санал асуулга” судалгаа хийсэн

• Монголчуудын номд хандах хандлагын судалгаа хийсэн

• УИХ-ын 46–р тойргийн нөхөн сонгуулийн судалгааг хийсэн

Хамтарч гүйцэтгэсэн судалгаа:

• 2004 онд Хэнтий аймаг, Говьсүмбэр аймагт “Дэлхийн Зөн” ОУБ - ын суурь судалгаа хийсэн /судалгаа шинжилгээний ММCG ХХК-тай хамтран/

• 2005 онд Монгол Улсын Засгийн газрын “Бульдозер” төслийн судалгаа хийсэн /Залуу судлаач ТББ-тай хамтран/

1111111123333