FacebookLinkedInRSSTwitter

Бизнесийн хамтрагчаасаа хүсэх 10 зүйл

Та миний хэлэх бүх зүйлтэй санаа нийлэх албагүй. Гэхдээ санал нийлэхгүй байгаа бол та зөв хүнээ олоогүй байна гэсэн үг юм. Надад Вэб дизайны бизнес эрхлэх 4 сая төгрөг байгаа боловч би хэрхэн Вэбсайт хийхээ мэдэхгүй байв. Би үүнийг хэрхэн хийсэн бэ гэж үү? Миний бизнесийн хамтрагч маань маш олон удаа үүнийг хийж байсан туршлагатай байсан юм.

Та бизнест яг зөв хүнээ олж хамтрагчаа болгох нь маш чухал алхам юм. Тиймээс би өөрийн компаниуддаа хамгийн эхэнд хийдэг зүйл бол хамгийн найдвартай, зөв хамтрагчийг сонгох явдал юм. Хэдий надад тэрхүү бизнесийг эрхлэх хангалттай ур чадвар туршлага байсан ч би сайн хамтрагчийг үргэлж хайж байдаг. Танд тохирох сайн хамтрагч нь зөвхөн шинэ санаа, сонирхож буй сэдвийн талаар тантай ярилцаад зогсохгүй хамгийн гол нь таны сул талыг нөхдөг байх хэрэгтэй.

Энд та болон таны хамтрагчид байх адил төстэй зүйлүүдийг тусгалаа:

1. Сонирхол: Та болон таны хамтрагчид ижилхэн зүйл сонирхдоггүй байж болно. Хамгийн сайн хамтрагч гэдэг нь таныг шөнийн 3 цагт залгахад утсаа авдаг мөн таны санааг сайтар сонсож бараг ижил сэтгэл хөдлөлтэй хүлээж авдаг хүнийг хэлнэ.

2. Зорилго: Таны гарах стратеги юу вэ? Тэр X хэмжээний мөнгөөр зарахыг хүсэж байхад та Y хэмжээний мөнгөөр зарахыг хүсэж байна уу? Таны бизнес ямар бүтэцтэй байх вэ? Та бүх ажилчдаа оролцуулан ирээдүйг төсөөлөн харж байхад таны хамтрагч ирээдүйг төсөөлөхдөө зөвхөн та ба өөрийгөө л төсөөлж байна уу? Таны бүтээгдэхүүн үйлчилгээний чинь хамрах хүрээ ямар байх вэ? Хамтрагч тань бүх хүмүүсийг хамруулан борлуулалтаа хийнэ гэж байхад та 2,3 төрлийн хүмүүст л анхаарлаа хандуулан борлуулалт хийе гэж бодож байна уу? Бизнесээ эхлэхдээ таны болон түүний зорилго нийлж байгаа эсэхийг сайтар шалгаж үзэн энэхүү бизнесээ эхлүүлэх эсвэл түүнтэй хамтарч ажиллах эсэхээ шийдээрэй.

3. Байрлал: Бизнесээ эрхлэх үед таны хамтрагч таньтай хамт нэг байрлалд буюу нэг нутагт байхгүй бол хуралдаж ярилцахад маш хэцүү байдаг. Тиймээс хамтрагчаа сонгохдоо газар зүйн хувьд аль болох ойр байх хэрэгтэй гэсэн үг юм.

4. Үүрэг хариуцлага: Хэрвээ та бүтэн цагаар ажилладаггүй байхад тэр хүн тань бүтэн цагаар ажилладаг бол энэ нь үнэхээр асуудал болдог. Өөрийн цагийнхаа зарим хэсгийг л яг ажилдаа зориулдаг хамтрагчтай байх нь үнэхээр нэн түрүүнд шийдвэрлэх асуудал юм шүү. Хэрвээ та өөртэйгөө адилхан боломжтой хүнийг олохгүй бол та өөрийн зорилго, цагийн хувиараа яг таг тодорхойлоод, хамтрагч тань таньтай уулзах боломж үргэлж гаргаж чадах эсэхийг мэдэж ав.

5. Идэвхжүүлэлт: Хамтрагч тань болон та хоёрын аль алинд чинь бие биенийгээ идэвхжүүлэх чадвар хэрэгтэй байдаг. Бялдаржуулалтын төвд хамт явах ч байсан болно. Жишээ нь би тань руу утасдаад гарч ямар нэгэн юм хийе гэсэн санал тавина. Хэрвээ та хэдий гарах хүсэлгүй байсан ч, зүгээр л надад итгэ, би таны гарах хүслийг төрүүлэх ба та гарах л болно.

Ижилхэн байх нь бас буруу зам руу оруулдаг. Тухайлбал энэ нь залхуурлыг бий болгодог. Тиймээс өөрийг тань байнга цаашаа түлхэж байхаар хүн олох хэрэгтэй. Мөн та тийм хүн байх гэж хичээх хэрэгтэй.

Харин энд таны түүнээс ялгаатай байх зүйлүүд байна:

Өөр өөр төрлийн чадвартай байх нь үнэхээр чухал байдаг. Хэрвээ та дээрх зүйлүүдээрээ таньтай төстэй хүн олсон бол та бас доорх шинжээрээ ялгарч байх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.

1. Санааны эсрэг хэрэгжилт. Хэрвээ та маш сайн шинийг санаачлагч бол таны хамтрагч маш сайн гүйцэтгэгч байх хэрэгтэй гэсэн үг юм. 2 шинийг санаачлагч тийм ч хол явдаггүй юм шүү.

2. Баруун тархины эсрэг зүүн тархи. Та бүтээлч үү? Сайн байна. Тэгвэл та дүн шинжээч хүнийг хайх нь зүйтэй юм байна. Амжилттай бизнест дээрх 2 чанар үргэлж хэрэгтэй байдаг юм.

3. Борлуулалтын эсрэг үйлдвэрлэл. Та Эскимо хүнд /Эскимо хүн гэж Аляскад амьдардаг эндоген хүн/ мөс зарж чадах уу? Маш сайн. Тэгвэл одоо танд мөс хийх хүн хэрэгтэй юм байна. Жишээлбэл би гэхэд маркетингтаа сайн. Би Вэбсайт хэрхэн хийхийг мэддэггүй. Гэхдээ Харвардыг компьютерийн мэргэжлээр төгссөн миний хамтрагч мэддэг байх жишээтэй.

4. Асуудлын эсрэг шийдэл. Бизнестээ олон төрлийн зүйлүүдийг бий болгох нь маш чухал. Та магадгүй асуудлыг олж харахдаа мастер бол таны хамтрагч шийдлийг хэрэгжүүлэхдээ маш сайн байх хэрэгтэй юм.

5. Газын эсрэг тоормоз. Хэрвээ та хамтрагчаасаа илүү амбицтай бол энэ нь тийм ч муу зүйл биш юм. Та 2-н аль нэг нь газ байх нь сайн хэрэг бөгөөд харин нөгөөх нь тоормос байх шаардлагатай. Хоёул газ байх нь таны бизнесийг уналтад оруулах аюултай байдаг.

Эх сурвалж: www.inc.com



Нэг сэтгэгдэлтэй “Бизнесийн хамтрагчаасаа хүсэх 10 зүйл”

kk

yag unen

January 26, 2012

Сэтгэгдэл нэмэх

Амжилт

Жонсон & Жонсоны амжилтын алхам

Анх 1887 онд Роберт Вүүд Жонсон, Жамес Вүүд Жонсон болон Эдвард Мид Жонсон нар Америкийн алдарт Жонсон & Жонсон компанийг үүсгэн байгуулж байсан бол өнөөдөр дэлхий дахинаа 57 гаруй оронд 250 гаруй салбартай, 120000 гаруй ажиллагсадтай, дэлхийн 175 гаруй оронд бүтээгдэхүүнээ борлуулдаг, үндэстэн дамнасан алдарт корпораци болжээ. Тэдний түүхэнд сургамжтай, үлгэр дууриал үзүүлэхүйц, нэр хүндийг өсгөсөн нэгэн үйл явдал болжээ. 1982 онд АНУ-ын өвчин намдаах, тайвшруулах эмийн зах зээлийн 35% -ийг , ...
we like we like