FacebookLinkedInRSSTwitter

СЕО КОЛЛЕЖ-ЗАХИРЛУУДЫН СУРГАЛТ зохион байгуулагдана

СЕО КОЛЛЕЖ-ЗАХИРЛУУДЫН СУРГАЛТ

зохион байгуулагдана.

CEO COLLEGE багаас компанийн гүйцэтгэх удирдлага, дээд түвшний менежерүүдэд зориулан зохион байгуулдаг СЕО КОЛЛЕЖ сургалтын 2012 оны 1 дахь ээлж 2012.01.30-нд эхэлнэ.

Хагас сарын хугацаанд үргэлжлэх тус сургалт нь компанийн гүйцэтгэх удирдлага, дээд түвшний менежерүүдэд орчин үеийн бизнесийн удирдлага, менежментийн хамгийн сүүлийн үеийн мэдлэг, ойлголтуудыг танилцуулж, компаниа стратегитай, зөв удирдах чадварыг олгодогоороо онцлогтой.

Монгол улсдаа гүйцэтгэх удирдлагын хөгжлийн №1 сургалт хэмээн үнэлэгдэх болсон тус сургалтад гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн, зөвлөх ажлын туршлагатай сургагч нар буюу Чоно Групп ХХК-ийн захирал Ш. Алтанбагана, НИК ХК-ийн гүйцэтгэх захирал М. Халиунбат, Хьюман Фортис ХХК-ийн захирал Ж. Сэлэнгэ, М-Си-Эс Кока Кола ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржав, Мандал Даатгал ХХК, Монголын Санхүүгийн Зах зээлийн Холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг, Гэрэгэ хууль зүйн төвийн захирал Н.Цогжавхлан, Бишрэлт Холдинг Групп ХХК ны захирал Г.Цогнэмэх, Хүний Нөөцийн институтийн захирал Г.Тэгшбүрэн, МУИС-ийн ЭЗС-ийн Менежментийн тэнхимийн эрхлэгч Ч. Ундрам болон бусад сургагч нар багшилж, менежментийн мэдлэг, туршлагаа хуваалцдаг онцлогтой.

Энэ удаагийн сургалт нь бизнесийн өөрчлөгдөж буй шинэ нөхцөл байдалтай уялдан шинэ зохион байгуулалтаар, гадаадын ижил төрлийн сургалтуудтай өрсөлдөхүйц түвшинд зохиогдох эрмэлзэл дор явагдах гэж байгаагаараа онцлогтой юм.

Сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцах буюу бүртгүүлэхийг хүсвэл цахим хаягаар хандах буюу 70111839, 99101839, 99083972 утсуудаар холбогдоно уу. Web: www.lector.mn



3 Сэтгэгдэлтэй “СЕО КОЛЛЕЖ-ЗАХИРЛУУДЫН СУРГАЛТ зохион байгуулагдана”

oyu

udurt heden tsag hicheelleedeg yum bol. Hedees heden tsagiin hoorond hicheelledeg yum bol. Medeelel heregtei bn

January 25, 2012

tse

heden tsagaas hed hurtel hicheelleh be

January 25, 2012

Admin

18.00-21.00 tsagt buyu udurt 3 tsagaar hicheellene

January 30, 2012

Сэтгэгдэл нэмэх

Амжилт

Жонсон & Жонсоны амжилтын алхам

Анх 1887 онд Роберт Вүүд Жонсон, Жамес Вүүд Жонсон болон Эдвард Мид Жонсон нар Америкийн алдарт Жонсон & Жонсон компанийг үүсгэн байгуулж байсан бол өнөөдөр дэлхий дахинаа 57 гаруй оронд 250 гаруй салбартай, 120000 гаруй ажиллагсадтай, дэлхийн 175 гаруй оронд бүтээгдэхүүнээ борлуулдаг, үндэстэн дамнасан алдарт корпораци болжээ. Тэдний түүхэнд сургамжтай, үлгэр дууриал үзүүлэхүйц, нэр хүндийг өсгөсөн нэгэн үйл явдал болжээ. 1982 онд АНУ-ын өвчин намдаах, тайвшруулах эмийн зах зээлийн 35% -ийг , ...
we like we like