FacebookLinkedInRSSTwitter

Грекийн бүтэлгүйтэлээс болон Евро хөөрөлт авав

3 долоон хоногийн туршид яригдсан мэдээ болох хувиараа зээл олгогчдийн тавьсан Грекийн өрийн бүтцийг ахин шинэчлэх талаарх саналыг Евро бүсийн сангийн ерөнхий сайд эсэргүйцсэн гэх мэдээнээс болон Азийн зах зээл дээр Евро Америк долларын эсрэг 1.300$-руу орж чангарсан байна.

Евро 1.3005$ дээр тогтворжихоосоо өмнө 1.2987$ болж унаад байсан юм. Даваа гаригт Forex-ын зах зээл дээр евро 1% гаран өсөлт өгч дээд ханш болох 1.3053$ хүрсэн юм.

Credit Suisse-д гадаад валютын ахлах шинжээч Koji Fukaya "Еврогийн хөдөлгөөн танил болсон сайн мэдээг дагаж хэсэг хугацаанд өсөн байраа хадгалдаг ч засалт буюу correction дагаж хөрөнгө оруулагчид зарж эхэлдэг" гэсэн байна.    

Portugal улс нь Евро бүсэд байгаа орнуудаас Грекийн араас хямралд орох магадлалтай хамгийн эрсдэлд байгаа улс гэсэн мэдээ гарсан даруйд евро улиралынхаа хамгийн доод ханшдаа хүрсэн юм.

Азийн шинэ жилийн баярын үеэр маш олон төвүүд буюу биржүүд хаагдсанаар зах зээлийн хөдөлгөөнийг эрчимжүүлж мөн хэмжээг байдаг хэвийн хэмжээнээс багасах гол шалтгаан болсон байна.

Евро бүсийг аврах сангийн хуримтлал болох 750 тэрбум еврог нэмэгдүүлэх тухай саналыг Герман эсэргүйцсэнээр Грекийн гэгээлэг итгэлд нь ус цацан унтраасан юм.

Гэхдээ Грекийн өрийн бүтцийг ахин шинэчлэх талаарх асуудлыг Евро бүсийн сангийн ерөнхий сайд ахин ширээрүү буцаасан нь еврогийн хамгийн том хөдөлгөөн болох 170pip-ийн хөдөлгөөн хийхэд хүргэжээ.

Буцаан таталтаас үл хамааран евро 17 сарын хамгийн доод түвшинд 1-р сарын 13-нд 1.2624 болж зарим хүмүүст энэ нь хамгийн доод түвшин байж магадгүй гэсэн төсөөллийг үүсгэсэн юм. Resistance буюу эсэргүүцлийн цэг нь 1.3077$/1.3100$ дээр тогтож байна.

Даваа гаригт иений эсрэг евро доод ханш болох 100.03-руу орж байсан мөн Азийн зах зээл дээр 100.19 дээр тогтож байснаасаа даруй 4 долоо хоногийн хамгийн дээд ханшиндаа буюу 100.49 болж өссөн ч 1-р сарын 16нд 11 жилийн хамгийн доод ханш болох 97.04-д хүрсэн юм.

Евро-ын ухралт нь долларын индексэд өсхөд нь тусалсан бөгөөд 3 долоо хоногийн доод цэг болох 79.602-д хүрээд байсан доллар 79.849 болж өссөн байна. Support буюу дэмжлэг цэг нь 79.52 дээр тогтож байгаа бөгөөд 1-р сарын 3нд долларын 55 өдрийн хөдөлгөөний дундаж нь 79.57 байна.

Азийн хөрөнгө оруулагчид мягмар гаригт болох Холбооны Нөөцийн улс төрийн уулзалтаас гарах шийдвэрийг хүлээж байгаа юм.

Эх сурвалж: www.forexmn.com



Сэтгэгдэл нэмэх

Амжилт

Жонсон & Жонсоны амжилтын алхам

Анх 1887 онд Роберт Вүүд Жонсон, Жамес Вүүд Жонсон болон Эдвард Мид Жонсон нар Америкийн алдарт Жонсон & Жонсон компанийг үүсгэн байгуулж байсан бол өнөөдөр дэлхий дахинаа 57 гаруй оронд 250 гаруй салбартай, 120000 гаруй ажиллагсадтай, дэлхийн 175 гаруй оронд бүтээгдэхүүнээ борлуулдаг, үндэстэн дамнасан алдарт корпораци болжээ. Тэдний түүхэнд сургамжтай, үлгэр дууриал үзүүлэхүйц, нэр хүндийг өсгөсөн нэгэн үйл явдал болжээ. 1982 онд АНУ-ын өвчин намдаах, тайвшруулах эмийн зах зээлийн 35% -ийг , ...
we like we like