ЛЕКТОР ТӨВ

Жонсон & Жонсоны амжилтын алхам
Анх 1887 онд Роберт Вүүд Жонсон, Жамес Вүүд Жонсон болон Эдвард Мид Жонсон нар Америкийн алдарт Жонсон & Жонсон компанийг үүсгэн байгуулж байсан бол өнөөдөр дэлхий дахинаа 57 гаруй оронд 250 гаруй салбартай, 120000 гаруй ажиллагсадтай, дэлхийн 175 гаруй оронд бүтээгдэхүүнээ борлуулдаг, үндэстэн дамнасан алдарт корпораци болжээ.

Тэдний түүхэнд сургамжтай, үлгэр дууриал үзүүлэхүйц, нэр хүндийг өсгөсөн нэгэн үйл явдал болжээ.

1982 онд АНУ-ын өвчин намдаах, тайвшруулах эмийн зах зээлийн 35% -ийг , компаний нийт орлогын 15%-ийн эх үүсвэр тайлонол /Tylonol/ нэртэй эм байжээ.

Харин төд удалгүй  Чикаго хотод 7 хүн хэт хүчтэй тайленол хэрэглэсний дараа цианидаар хордоход, уг брендийн эрэлт нь буураад зогссонгүй, бүрмөсөн сүйрэхэд ч бэлэн байлаа. Гэвч Жонсон & Жонсон компанийн зөв үйл ажиллагааны үр дүнд тайленол бренд тэсэж үлдээд зогссонгүй, зах зээл дээр дахин манлайлагч болон байр сууриа эзэлж, дэлхий дахинд хямралын нөхцөлд хэрхэн ажиллахын үнэлж баршгүй үлгэр жишээг үзүүлсэн юм.

Жонсон & Жонсоны компанийн удирдлагаа болгож байсан анхны зарчим нь “Юуны түрүүнд хэрэглэгчдийн эрүүл мэнд болон аз жаргалтай байх явдал” байв. Тэгээд ч мөрдөн байцаалтын эхэнд үйлдвэрийн болон худалдааны аль шатанд нь бүтээгдэхүүнд цианид илэрснийг тогтоож чадаагүй бөгөөд компани зах зээлээс “хордсон” 4,7 сая капсул эмийг татаж авчээ. Тайленолын сурталчилгааг зогсоож, хэрэглэгчдэд хэрэв тайленолыг эмийн санд зарж байвал, хэрэглэхгүй байхыг уриалжээ. “Johnson & Johnson” компани ганцхан долоо хоногийн дотор улс орон даяар тархсан 31 сая хайрцаг, 100 сая долларын эмийг татаж авсан ажээ. Энэ бол үнэхээр их асар их хариуцлагатай, шийдэмгий алхам байлаа.  Түүнчлэн бүтээгдэхүүнээ эргүүлэн татсанаар зогссонгүй, тайленолын ямар  нэг нотолгоо, чек шаардахгүйгээр үнэ төлбөргүй сольж өгч байв.

Харилцаа холбооны хөгжил дэвшлийг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж удирдлага нь холбоо харилцааны байгаа бүхий л суваг, эх үүсвэрийг дээд зэргээр ашиглах шийдвэр гаргажээ. Компанийн төлөөлөгчид хэвлэл мэдээллийнхэнд ойр дөт байгаад зогссонгүй, тэд болсон хэрэг явдлын талаар дотрын эмч нарт захидал бичсэн ажээ. Мөн хэрэглэгчдэд зориулан үнэ төлбөргүй харилцаа холбооны шууд шугам нээн ажиллуулсан нь шинэхэн нэвтрүүлсэн шийдвэрийн нэг байлаа.

Тэднийг баримталж байсан  3хан  зарчмыг нэрлэе. Маш энгийн хэн бүхний мэдэх, тэр л зүйлийг өмнөө зорилго болгон тавьжээ.

Хүн амын аз жаргал, сайн сайхныг нэн түрүүнд

Түргэн шалмаг, шийдвэртэй, найдвартай, үнэн бодит үйл ажиллагаа

Нээлттэй, элэгсэг дотно холбоо харилцаа байлаа.

Тэд ямар ч зав чөлөөгүй, асар хурдан ажиллажээ. Компани Чикагогийн “хордсон” тайленолтой ямар нэгэн хэмжээгээр холбоотой байж болох тухай мэдээ гармагц, болсон үйл явдалтай өөрийгөө холбоотой байж болохыг огт үгүйсгэсэнгүйгээр барахгүй хэргийг олохыг хичээн ажилласан төдийгүй  мөрдөн байцаалтад бүх талаар тусалж, цагдаатай хамтарч ажиллажээ. Асуудлын мөн чанар нэгэнт тодорхой, ойлгомжтой болмогц зах зээлээс өөрийн бүтээгдэхүүнээ татан авч, тайленолын капсулыг шилэн савалгааны нь бат бөх чанарыг дээшлүүлэн хангасан, найдвартай систем нэвтрүүлэх хүртэл үйлдвэрлэхээ зогсоосноо мэдэгдсэн нь гайхалтай.

Энэ бүхэн Жонсон & Жонсон компанид хичнээн хэмжээний санхүүгийн алдагдал учруулахыг үл харгалзан,  нийгмийн хариуцлага, ёс зүйтэй корпориаци болохыг батлан харуулсан нь тэдний амжилтын онцлох хүчин зүйл билээ.

Эх сурвалж: www.businessweek.com

www.wikipedia.com

www.ted.com

Интернет хөтчүүдийн хурдны харьцуулалт
Chrome 17, Firefox 10, Internet Explorer 9 ба Opera 11.61
Дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг дээрх 4 веб хөтчүүдийг хооронд нь эхлэх хурд, таб ачааллах гэх мэт сонирхолтой олон үзүүлэлтүүдээр нь өрсөлдүүллээ. Бид веб хөтчүүдийг хооронд өрсөлдүүлдэг болоод нилээдгүй хугацаа өнгөрсөн ба арга техникээ мөн боловсронгуй болгосон юм.  Доорх бүх тестүүдийг Windows үйлдлийн систем дээр явуулсан болно.

Хамгийн гол үзүүлэлт хурд боловч та бүхэн тэрнээс илүү олон хүчин зүйлс веб хөтчийг бусдаас содон болгож та бүхний давтагдашгүй хэрэгцээнд таарсан нэмэлтүүдтэй гэдгийг санаж өөрт таарсан хөтчийг сонгон хэрэглэж байгаарай.

Хоосон эхлүүүлэх

Энэхүү тестийг аль хөтчийн цонх хамгийн түрүүнд гарч ирснээр дүгнэсэн болно.  Учир нь хэрэглэгчдэд энэ л хамгийн чухал байдаг (Bookmark-уудад хандах, URL оруулах …) Энэ төрөлд Chrome бусдаас илүү гэдгээ харуулж чадсан юм.

Таб ачааллах хурд

9 таб өгсөн ба үүнд Facebook, Hulu, Lifehacker зэрэг веб хуудсууд орсон. Opera 6 секундэд бүгдийг нь ачааллаж бусдаас илт сайн байсан бол Firefox 17 секунд зарцуулж Chrome 22 секундийн үзүүлэлттэй энэ тал дээрээ тун ч удаан гэдгээ харууллаа.

URL буюу хаяг өгч ачааллуулах – Chrome ялагч!

Chrome 17-ийн шинэ гайхамшгийг бид энэ тестээр үзэхийг хүслээ.  Lifehacker.com хуудсыг ачааллуулж энэ тестийг явуулав. Нэгэнт ачаалласан веб хуудсыг тухайн зочлох үед(session) гайхамшигтай хурдан ачааллаж байв. Enter дарлаа, орлоо.

JavaScript Ялагч: Chrome

Урьдын адил Chrome бусдыгаа энэ талаараа давамгайллаа. Firefox нилээд зайтай хоёрдугаар байрт орж бусад нь байраа өөрчилсөнгүй хэвээр байна.

DOM/CSS Үзүүлэлт Ялагч: Opera

Санах ойн зарцуулалт (9 таб ачааллахад) Ялагч: Firefox

Өмнө нь Firefox яг л Pacman шиг санах ойг цэг залгилж байгаа юм шиг иддэг байсан бол энэ нь эрс өөрчлөгдөн энэ үзүүлэлтээрээ бусдыгаа тэргүүлэх болсон байна.

Сонирхуулж хэлэхэд  9 таб биш зөвхөн дангаараа ажиллаж байхдаа санах ойд Chrome 42 MB, Opera 48 MB, Firefox, IE хоёр 63 MB ачаалладаг байна.

Санах ойн зарцуулалт (9 таб, 5 нэмэлтүүд ажиллах үед) Ялагч: Firefox

Нэмэлт хэрэгслүүд ашиглах нь мөн таны санах ойгоос тодорхой хэмжээний зайг авдаг. Энэ талаараа Firefox тун дажгүй үзүүлэлттэй байна.

Нийт дүнгээр

Хөтөч бүрийн авсан оноог нийт оноонд хуваан хувьчилж дараах дүнг гаргалаа. Онооны систем төгс биш ч хүн бүр тойм дүнгээр хэн нь бусдаасаа илүү байгаа бол хэмээн бодол болж байгаа байх.
1.    Chrome 69%
2.    Firefox ба Opera 63.2%
3.    Internet Explorer 48%

Удаан хугацааны дараа Chrome маань нэгдүгээр байрыг эзэлж байгаа юм.

Хөтөч бүр шинэ хувилбараараа өөрсдийгөө улам боловсронгуй болгож байгаа юм. Энэхүү тэмцэл ирээдүйд ч гэсэн үргэлжлэн хэрэглэгч бид нарыг олон содон зүйлсээр гайхшруулна гэж найдаж байна.

Мэдээний эх сурвалж: www.lifehacker.com
Sys&CoTech клуб орчуулан бэлтгэв

Хөрөнгийн зах зээл бол баялаг хувиарлах хэрэгсэл
“Өнөөдөр” сонин энэ удаагийн редакцын уулзалтаараа хөрөнгийн зах зээлийн шинэчлэл, үүсэж буй шинэ боломжуудын тухай ярилцахаар Монголын хөрөнгийн биржийнхнийг урьсан юм. Энэ удаагийн уулзалтад Монголын хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Болд, тус биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Төсөл хариуцсан дэд захирал Д.Күүк, Стратегийн хөгжил хариуцсан дэд захирал Д.Мөнхтүшиг, Бодлого, зохицуулалт хариуцсан дэд захирал Г.Саруул нар оролцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ТҮЦ БАЙХАА БОЛЬСОН

-Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн жил индексийн өсөлт өөрөө дэлхийд хоёрдугаарт жагслаа. Үүнд ямар хүчин зүйл нөлөөлсөн бол. Лондоны хөрөнгийн биржийн менежментэд очсоноос хойш юу өөрчлөгдөв?

Х.Алтай: -Хөрөнгийн зах зээл нь бирж, брокер дилерийн компани, аудитор, хөрөнгө оруулагч, банк, төлбөр тооцооны төв, зохицуулах байгууллагаа гээд олон элементээс бүрддэг. Энэ бүх элементийг хамарсан тодорхой ажлуудыг хийгээд байна.

Нэгдүгээрт, Лондоны хөрөнгийн биржид ашигладаг “Millennium IT” технологийн системийг суурилуулаад дуусаж байгаа. Хоёрдугаарт, Лондоны хөрөнгийн биржийн мэргэжилтн үүдтэй хамтран хөрөн гийн зах зээлд мөрдөгдөх дүрэм, журмыг олон улсын стандартад нийцүүлэн баталлаа. Гуравдугаарт, хөрөн гийн зах зээ лийн хамгийн чухал механизмын нэг болох Т+3 тооцооны системд удахгүй шилжих гэж байна. Ингэснээр арилжаа хийсэн өдрөөс хойш гурав хоногийн дотор тооцоогоо хийх боломжтой гэсэн үг. Ерөнхийд нь хэлбэл, анх хувьчлал хийх зорилгоор байгуулсан Хөрөнгийн биржийг сонгодог түвшинд хүргэх ажил гэж болно.

Б.Болд: -Лондоны хөрөнгийн бир жийг Монгол руу мэдлэгийн гүүр болгохоор сонгосон. Энэ мэдлэгийн гүүрний эхний алхмууд хийгдээд байгаа. Хөрөнгийн зах зээлийн шинэч лэлд Үнэт цаасны тухай хууль маш чухал. Энэ хуулийн шинэчилсэн най руулгыг ХЗДХЯ-нд хүргээд гурван сар өнгөрлөө. Засгийн газраас санал боловсруулаад УИХ-д өргөн барих байх. Хаврын чуулганаар уг хуулийг баталбал томоохон өөрчлөлтүүдийг үргэлжлүүлэн явуулах боломж бүр дэнэ. Хөрөнгийн зах зээлд оролцогчдын хариуцлагаас эхлээд шинэ тогтолцооны ухагдахуунуудыг хуульд суулгаж өгөхгүй бол гаднын хөрөн гө оруулагчид орж ирэхгүй. Мөн дотоодын аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох боломжгүй гэх мэт асуудлууд ч яригддаг.

-Хөрөнгийн зах зээлийн шинэчлэл гэхээр өргөн ойлголт. Дэд бүтэц, хууль эрх зүйн гээд олон асуудал бий. Энэ бүхнийг хамтад нь авч явж чадаж байгаа юу?

Г.Саруул: -Сая Болд дарга хариуцлагын механизмыг сайжруулах хэрэгтэй гэж ярилаа. Тухайлбал, үнэт цаасны танилцуулгад бичсэн зүйлийнхээ төлөө тухайн компани хариуцлагаа бүрэн хүлээдэг байх хэрэгтэй. Компанийн танилцуулгыг бүрэн уншаад эрсдэлтэй юү гэдэгт өөрийн дүгнэлтээ хийж байж тухайн хувьцааг худалдан авах нь зүйтэй юм. Банкинд мөнгөө хийх үү, хувьцаанд мөнгө оруулах уу гэдэг огт өөр зүйл шүү дээ. Банк татан буугдаж болно. Мөн тухайн компанийн үйл ажиллагаа болоод хувьцааны үнэ өсөж буурах гэсэн эрсдэлүүд бий. Түүнчлэн хувьцаагаа зах зээлд гаргах процессыг хялбар болгох хэрэгтэй юм. Бидний тооцоолсноор жил гаруйн хугацааг үүнд зарцуулж байна. Компанийн бүх танилцуулгыг шалгаж шаардлагатай материалуудыг оруулаад явахад 3-4 сарын хуга -цаа хангалттай. Энэ мэт зохицуулалтын олон асуудал бий. Бид холбогдох байгууллагуудтайгаа ярилцаад удахгүй хэрэгжүүлэх шатандаа шилжинэ.

Б.Болд: -Энгийнээр тайлбарлая. Дэлгүүр гэж үзвэл, Лондоны хө- рөнгийн бирж бол супермаркет. Олон төрлийн бүтээгдэхүүн тэнд бий. Манай бирж ТҮЦ байсан. Энд 20 компанийн хувьцаа л арилждаг, нийт эдийн засгийн 90 хувь нь хөрөнгийн биржид гараагүй. Гэвч одоо супермаркетийн системээр ажил лаад эхэлсэн ч цөөн тооны бүтээгдэхүүнтэй байна. Лондоны хөрөнгийн биржийн менежментийн гол зорилго нь бүтээгдэхүүнүүдийг олшруулах юм. Нөгөө талаас хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийг зөвхөн бирж хийдэггүй. СЗХ, ҮЦТТТХТ (Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв) бидэнтэй сайн хамтарч ажиллаж байгааг дурьдах нь зүйтэй байх. Өөрөөр хэл бэл, бирж нь дэлгүүр юм бол ҮЦТТТХТ нь сантехник юм. Дэлгүүрээ хэч нээн сайжруулсан ч ардуур нь ус гоожоод байвал яах вэ. Энэ сантехникийг Лондоны хөрөнгийн биржийн системтэй хамтарч шинэчилнэ.

Д.Күүк: -Лондонгийн хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн зах зээлийг шинэчлэх ажилд оролцож байгаадаа маш их баяртай байгаа. Энэ ажил их сонирхолтой ч тэвчээр, чадвар ихээхэн шаардаж байна. Монголын зах зээл нь өвөрмөц учраас нарийн өөрчлөлтүүдийг шаардаж байгаа. Жишээ нь, хууль эрх зүйн орчин бүрдээгүй, үүнийг шинэ системтэй уялдуулах, оролцогчдод танилцуулах, тэднээс санал авах, дахин өөрчлөх гэх мэтээс болоод бидний ажил төлөвлөснөөс жаахан удааширсан тал бий. Гэхдээ гол ажлаа хийж дууслаа. Одоо хууль, дүрэм журмаа боловсруулаад хэрэгжүүлэх шатандаа дөхөж очсон гэж үзэж байгаа. Техникийн талын бага зэрэг ажил үлдсэн. Хэдийгээр систем ашиглалтад ороод эхэллээ ч гэсэн оролцогчдыг зүгшрүүлэх, системд байнгын хяналт тавих гээд 2-3 сарын ажил бий.

-Үнэт цаасны тухай хуулийг өөрчлөх нь биржийн шинэчлэлд ихээхэн чухал. Дэлхийн жишигт хүргэхэд хууль эрх зүйн талаасаа юу саад болоод байна вэ?

Г.Саруул: -Компанийн тухай шинэ хуульд олон нийтийн компанийг зарчмын хувьд сайн тусгаж өгсөн. Түүнчлэн ногдол ашгийн хуваарилалтыг хэрхэн зохицуулах, ТУЗ-ийн эрх, бүтэц гээд олон улсын системд зохицсон өөрчлөлтүүд туссан байгаа.

Харин Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн төсөлд шинэ тогтолцооны зохицуулалтыг нэлээд сайн тусгаж өгсөн болов уу гэж бодож байна. Үүнээс гадна биржийн үүрэг, брокер дилер, андеррайтерын ком пани биржийн гишүүн болсноор хүлээх үүрэг, хариуцлага зэргийг багтаасан байгаа. Төлбөр тооцооны шинэ системийн ажиллах горим, үйл ажиллагаагаа хувьцаа эзэмшигч нартаа байнга мэдэгдэж байх зэргийг зохицуулсан. Том ч бай, жижиг ч бай хувьцаа эзэмшигч нар мэдээллээ нэгэн зэрэг авна гэдэг зарчмыг баримтлах нь зөв гэж үзэж байгаа.

Х.Алтай: -Давхар бүртгэл, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулж олон улсын биржид IPO хийнэ гэ дэг бол шинэ хуультай хамаатай. Шинэ хууль батлагдаж байж Тавантолгойн IPO-г гадаад, дотоодын биржид гаргах эрх зүйн боломж бүрдэнэ. Түүнчлэн хадгаламжийн бичиг гаргахад ч энэ хамаатай.

Б.Болд: -ХЗДХЯ руу явуулсан Үнэт цаасны тухай хуулийн төсөлд өөрчлөх зарим нэг зүйл бий. УИХ-ын Байнгын хороогоор хэлэлцэх үеэр бид саналаа өгнө. Тухайлбал, хувьцааг цаасан хэлбэрээр өгнө гэж заасан байгаа. Энэ бол хуучин тогтолцоонд л байсан зүйл. Одоо дэлхий даяар электрон хэлбэрээр бүртгэдэг болчихсон байгаа шүү дээ.

ДЭЛГҮҮРИЙНХЭЭ ХААЛГЫГ НЭЭГЭЭД ШИНЭ БАРАА НИЙЛҮҮЛМЭЭР БАЙНА

-Биржид бүртгэлтэй компаниудыг ангилах ажил хийж байгаа юу. Хувьцаа эзэмшигчид нь өөрсдийнхөө хөрөнгийг мэдэхгүй 170 гаруй компанийн асуудал одоо шийдэгдээгүй байгаа. Энэ чиглэлээр юу хийж байна вэ?

Х.Алтай: -Компанийн тухай хуулиар хаалттай, нээлттэй гэсэн хоёр хэлбэр нээгдээд байгаа. Тий мээс энэ 170 компани хувь нийлүүлэгч дийн хурлаа хийж хаалттай хэлбэрт шилжин бүртгэлээс гарах боломж бий.

Б.Болд: -Хувьцаа эзэмшигчид бол ҮЦТТТХТ-д бүртгэлтэй байгаа. Ямар компанийн хэн гэдэг хувьцаа эзэмшигч вэ гэдгийг бирж мэдэхгүй. Хувьцаа эзэмшигчид компанийхаа дүрмийг ингэж өөрчлөөч гэж удирдлагуудаасаа шаардах эрхтэй.

-Болд дарга та хөрөнгийн зах зээл нь баялгийн хуваарилалтын хэрэгсэл гэж ярьсан. Баялгийг хэрхэн хуваарилах вэ гэдэг маргаантай асуудал. Ийм хэрэг сэл болгохын тулд яах ёстой вэ?

-Ер нь хувьцаа гэж юу юм бэ. Хувь гэсэн үгнээс үүссэн байгаа биз. Энэ бол ашгийн хувь. Хувьцааны үнэ гэдэг нь ирээдүйд бий болох ашгийн нийлбэр дүн. Иргэд ашиг олох гэж хувьцаа авдаг. Монголын эрдэс баялгийн томоохон ордуудаас Монголын ард түмэн яаж хүрэх боломжтой вэ гэвэл хувьцаагаар нь дамжин ашиг хүртэх юм.

Баялгийн тэгш хуваарилалт гэдгийг хэдэн жишээгээр тайлбарлая. Өнөөдөр Австралийн нийт эдийн засаг 1.3 их наяд ам.доллар Биржийнх нь нийт үнэлгээ нь ойролцоогоор 1.3 их наяд доллар гэж байгаа. Тэндхийн хамгийн том “BHP Billiton” компанийн нийт хувьцааны үнэлгээ 170 тэрбум доллар. Өөрөөр хэлбэл, тухайн биржийнхээ бараг 14 хувьтай тэнцэх үнэлгээтэй байна. Нөгөөх нь 120 тэрбум долларын үнэлгээтэй “Rio Tinto” юм. Энэ хоёр компани нийлээд ойролцоогоор 300 тэрбум болчихож байгаа биз. Нийт биржийн үнэлгээнийх нь бараг 30 хувь гэсэн үг. Эдгээр компани нэг эзэнтэй байна уу. Үгүй. Энэ бол олон нийтийн компани. Австралийн тэтгэврийн хөгшин, оюутан, жирийн сэхээтэн тухайн компанийн хувьцааг эзэмшигчид. Тэд хувийнхаа тэтгэврийн сангаар дамжуулж хөрөнгө оруулж байна.

Оросын нийт эдийн засаг нь ойролцоогоор нэг их наяд ам.доллар. Хамгийн том компани нь 280 тэрбум долларын үнэлгээтэй “Газпром”. Түүний 51 хувийг төр эзэмшиж, 25 хувийг нь биржид арилжаалдаг. Өөрөөр хэлбэл, Оросын иргэд эзэмшиж байна гэсэн үг. “Роснефть” гээд манайх руу нефть нийлүүлдэг компани байна. Мөн ялгаагүй. Урд хөршийн “Шиньхуа” нь бас олон нийтийн хувьцаат компани. Хонконг болон Шанхайн биржид хувьцаагаа гарчихсан. Тэгэхээр ийм тоглогчидтой нэг гэр бүл үзэлцээд хэрэггүй. Нэг гэр бүлийн юм уу, нэг эзэнтэй компаниас олон нийт хүртэхгүй учраас ард түмэн бухимдаад байгаа юм. Манай шинэ тогтолцоо энэ чиглэл рүү явах учиртай. Тодруулбал, нэг гэр бүлийн өмчлөлөөс олон нийтийн өмчлөлийн хэлбэрт шилжиж буй юм.

Бид шинэ дэлгүүрээ сайхан барьчихлаа, одоо хаалгаа онгойлгоод ши нэ бүтээгдэхүүнийг нийлүүлэх шаардлагатай. Хамгийн эхний хийх ажил бол төрийн өмчит компаниудын 10, 20 хувийг нь биржид арилжих юм. Яагаад МИАТ, III ДЦС, IV ДЦС, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн тодорхой хувийг биржээр арилжиж болохгүй гэж.

-Стратегийн ордуудын 10 хувийг дотоодын биржид арилжина гэсэн хуулийн заалт байдаг. Тухайлбал, Эрдэнэтийн тодорхой хувийг арилжих тухай нэг хэсэг ярьж байсан. Энэ хэзээ ажил болох бол?

-Сая Оюутолгойн ордын 34 хувьд түшиглэн “Эрдэнэс Оюутолгой” гэсэн компани байгуулсан. Тэгэхээр Эрдэнэтийн төрийн мэдлийн 51 хувьд “Эрдэнэс Эрдэнэт” гээд компани байгуулаад, түүнийгээ биржид гаргачихъя л даа. Үүнийг манай тал дангаараа шийдчихэж болно. Бид толгой компанийнхаа хувьцааг л биржид гаргаж буй хэрэг. Төр бол ард түмний эзэн биш, үйлчлэгч байгууллага. Олон нийтийн компанийг ил тод байлгахын тулд хөрөнгийн зах зээл нэг хэрэгсэл нь болж байгаа юм. Хувьцаат компани нь хөрөнгөтний зах зээлийн өмчлөлийн сонгодог хэлбэр болчихоод байна шүү дээ. АНУ-ын эдийн засгийг харвал үндэсний нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын бараг 90-ээд хувь нь хувьцаат буюу олон нийтийн компани гэж байна. Ирж яваа цаг бол энэ, бид үүнээс зугатах аргагүй.

МАНАЙ ЗАХ ЗЭЭЛ 20 ЖИЛИЙН ДАРАА 170 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ЭРГЭЛДЭНЭ

-Таны ярьж буй энэ санаа бичиг баримт болчихсон биз дээ.

-Ерөнхий сайдын бодлогод төрийн өмчит компаниудыг хөрөнгийн зах зээлд гаргах тухай асуудал багтаад явж байгаа. Батсуурь гишүүн төрийн өмчит компаниудын хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргах хуулийн төсөл өргөн барилаа. Гэхдээ түүнээс өмнө хөрөнгийн зах зээлд гарах компаниудын жагсаалт гарчихсан байсан. Бид дэлгүүрээ бэлдээгүй байсан учраас ТҮЦ-т аваачаад зарах гэхээр болохгүй байлаа. Одоо Үнэт цаасны тухай хуулиа баталж байж цаашид цогцоор нь авч явах учиртай.

-Хоёр биржийн хамтын ажиллагаанд хоёр жилийн хугацаа үлдэж байна. Манай бирж ТҮЦ-нээс супермаркет болж байгаа гэлээ. Супермаркет болсноор Монголын эдийн засаг хөгжлийн шинэ үедээ очно гэж ойлгож болох уу?

-Хөрөнгийн бирж бол мөнгө босгох хэрэгсэл. Хөрөнгийн зах зээлээс босгосон мөнгөөр үйлдвэр барьж, дэлгүүрээ өргөтгөж буй нь хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа хэрэг. Бид хуримтлал бий болгож байсангүй. Олсноо ууж идээд дуусдаг нь сүүлийн 20 жилийн бидний хамгийн том алдаа байсан. Хөрөнгө оруулалт хийснээр ажлын байр нэмэгдэнэ, иргэд орлоготой болно. Үүнийг дагаад хөгжил ирнэ.

Д.Мөнхтүшиг: -Монголын хөрөнгийн зах зээлийн боломж, потенциалын тухай ярих хэрэгтэй. Манай байгууллагаас хийсэн судалгаагаар нийт зах зээлийн үнэлгээ 10 жилийн дараа 45, 20 жилийн дараа 170 тэрбум ам.долларт хүрэх боломжтой. Монголд үндэсний сайн үйлдвэрлэгчид олон байна. Гадаадын хөрөнгийн биржид гарсан том компаниуд байгаа. Болд даргын ярьсан Төрийн өмчит компаниуд ч байна. Бүгдээрээ Монголын хөрөнгийн зах зээлээр дамжин хөрөнгө босгох боломжтой. Нөгөө талаас манайд хөрөнгө оруулъя гэсэн компаниуд олон байна. Дэлхий нийтийн эдийн засгийн нөхцөл таагүй байгаагаас Монголыг сонирхоод бидэнтэй уулзаж буй хүмүүс ч цөөнгүй.

Түүнээс гадна индексийн тухай ярих нь зүйтэй гэж бодож байна. Манай одоогийн индекс маш энгийн. Лондоны хөрөнгийн биржээр дамжуулан хүсэлт тавиад олон улсын шинжтэй ФУТСИ индексийг нэвтрүүлэх тухай ярилцаж байгаа. Тэд манай мэдээллийг боломжийн гэж дүгнэсэн. Одоогоор анхан шатандаа явж байгаа ч энэ ажил амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Хэрэв энэ индекс нэвтэрвэл түүн дээр үндэслэсэн санхүүгийн олон хэрэгсэл бий болж, арилжаа идэвхжих зэргээр давуу тал бий болно.

Х.Алтай: -Торонто болон Австралийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргах уул уурхайн компаниудын процесс нь эхэлчихлээ. Тэд дотоодынхоо биржид гарах бүрэн боломжтой. Түүгээр барахгүй дэлхийн томоохон биржид бүртгэгдсэн компаниуд нь манай биржид хувьцаагаа гаргахыг их сонирхож байна. -Гаднын институциональ хөрөнгө оруулагчид манайхыг нэлээд сонирхож байгаа гэсэн. Ойрын хугацаанд тэд орж ирэх төлөв бий юү? -Макро талаас нь авч үзвэл жилийн 20 хувийн өсөлттэй, БНХАУ-тай хамгийн ойр оршдог давуу тал бидэнд бий. Монгол олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээхэн татаж байна. Гэтэл яг хөрөнгө оруулъя гэхээр манайд төсөл нь тэр болгон байдаггүй.

Б.Болд: -Институциональ хөрөнгө оруулагчид Монголд орж ирээд Тавантолгойн хувьцаа энэ тэрийг сонирхож байгаа. Хөрөнгө оруулагч манай биржээс хувьцаа авангуут энд ирэх шалтагтай болчихож байгаа биз. Ирээд хувьцаа эзэмшигчдийн хуралд сууна. Тэгээд тэр нөхөр чинь ирэх бүртээ Тавантолгойгоос өөр юу авч болох вэ гээд АПУ, “Эрдэнэт”-ийг сонирхоно. Тэгэхээр Тавантолгойн асуудал нь зөвхөн иргэд хувьцаа эзэмших төдий бус, дэлхийн хөрөнгө оруулагч нарт үүдээ нээж тэднийг татах боломж болж байгаа.

“IPO Mongolia 2012” хуралд дэлхийн томчууд цугларна

Д.Мөнхтүшиг: -Бид одоо дэлгүүрээ нээчихээд байна. Одоо бүтээгдэхүүнээр дүүргэх л ажил үлдээд байгаа. Тэнд дотоодын хувийн, төрийн өмчит, мөн гадаадын биржид гарсан Монголын компаниуд гээд хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүн байх боломжтой. Монголын хөрөнгийн биржид хувьцаа гаргахад зохицуулалтын бэрхшээл багассан байгаа. Ийм боломж бий болсон гэдгийг хөрөнгө оруулагчдад ойлгуулах хэрэгтэй. Бид гуравдугаар сарын 7-нд “IPO Mongolia 2012” олон улсын бага хурал зохион байгуулна. Үүнийг Лондоны хөрөнгийн бирж, Монголын хөрөнгийн бирж, Лондон дахь манай Элчин сайдын яам, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Хонконг дахь манай Консулын газар хамтраад Засгийн газрын ивээл дор хийж байгаа. Монголын эдийн засгийн форумын дараа болно. Энэ бол Монголын хөрөнгийн биржийг бүтээгдэхүүнээр дүүргэх зорилготой хурал юм. Тиймээс дотоодын үйлдвэрлэгчид болон хөрөнгө оруулагчдыг энэ хуралд идэвхтэй оролцохыг урьж байна.

Б.Болд: -Энэ бол Токио, Хонконг, Сингапур, Лондон, Нью-Йорк, Канадын хөрөнгө оруулагчдыг Монголд төвлөрүүлэх боломж. Эдгээр 50 хөрөнгө оруулагчийг нийт мөнгөн дүнгээр нь харвал бараг 500 тэрбум доллар байна. Энэ том санхүүгийн менежерүүдийг Монголд авчрах боломж тэр бүр олдохгүй. Нэгэнт ингэж авчирч байгаа учраас хөрөнгө оруулагч нараа нөөцийнхөө склад руугаа оруулъя. Монголын хөрөнгийн биржийн складанд гурван төрлийн бүтээгдэхүүн байна. Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг түшиглэн гадаадад хувьцаагаа гаргаж байгаа компаниуд, төрийн өмчид үлдсэн стратегийн том аж ахуйн нэгжүүд, хувийн хэвшил дэх том аж ахуйн нэгжүүд гээд. Жишээлбэл, МИАТ, “Эрдэнэт”, “Юнител”, MCS, АПУ, “Петровис” энд байна шүү гээд эдийн засгийнхаа бүрэлдэхүүнийг харуулах юм. Манай складанд ийм ийм бараа байна, та нарт мөнгө байна, энэ бүтээгдэхүүнүүдээ лангуун дээрээ гаргамаар байна гээд холбох зорилготой.

-Тэднийг хүрч ирэхэд складан доторх бүтээгдэхүүн лангуун дээр гарах эсэх нь тодорхойгүй байна шүү дээ.

-Складан дахь компаниуд хувьцаагаа гаргахаар авах хүн нь тодорхойгүй учраас болгоомжилж байгаа. Монголын ихэнх компанийн захирал гадаадад очиж чуулга уулзалтад оролцох завгүй байдаг. Гаднын хөрөнгө оруулагчид Монголд ирээд манай компанийн захирлуудтай уулзах боломж нь бас хязгаарлагдмал.

-Гаднын хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд тухайн компанийн засаглалыг харах байх. Манай компаниуд засаглалын хувьд хангалтгүй. Бүртгэлтэй компаниудын шалгуурыг өндөрсгөх талаар юу хийх вэ?

-Ер нь компанийн засаглал нь олон жилийн турш үе шаттайгаар хэрэгждэг. Нэг эзэнтэй байсан компанийг нэг өдрийн дотор өөрчлөх аргагүй.

Д.Мөнхтүшиг: -Компанийн засаглалаа төгс болчихсон тохиолдолд л хөр өнгийн зах зээл хөгжинө гэж ойлгож болохгүй. Хөрөнгийн зах зээл хөгжиж, олон хувь нийлүүлэгч орсон тохиолдолд тэд зохих шаардлага тавьж, засаглал нь үе шаттайгаар сайжрах учиртай.

-Дотоодод хөрөнгө оруулалтын санг бий болгох боломж байна уу?

Г.Саруул: -Хөрөнгө оруулалтын санг Монголд хөгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Үүнийг зохицуулах хууль одоогоор байхгүй. Хүн болгон хөрөнгийн зах зээлд юу болж байгааг мэдэх боломжгүй. Гэтэл бусад оронд тухайн иргэдийн өмнөөс хувьцааг нь удирдах зориулалтын сангууд байдаг. Ямар компанид хөрөнгө оруулмаар байна, түүнийх нь дагуу тухайн сангууд үйл ажиллагаагаа явуулж, тэдний мөнгийг нь хуваарилаад явдаг. Иймэрхүү шинэ зохицуулалтыг МИАТ, “Мобиком” зэрэг компани нэвтрүүлээд байна.

Б.Болд: -Тэтгэврийн санг “Голомт”,“Хас” банк, Иргэний агаарын тээврийн газар хэрэгжүүлж байна. Бид хэзээ тэтгэвэрт гарахаа одоохондоо тооцоолоог үй л явж байгаа. 20-30 жилд тэтгэврийн хуримтлал бий болгон өсгөх мөнгө тухайн жилийн төсвийн зардалд яваад байгаа юм биш үү. Төсөв рүү хийхгүй хувьцаа авах боломжийг нээж өгөөч. Нарийн шалгуур, хяналттай 5-10 тэтгэврийн сан байгуулах хэрэгтэй юм шиг. Тэгээд та энэ тэтгэврийн сангуудаас сонголтоо хий. Сайн, муу, дунд зэргийн менежер гэдгийг нь тэтгэврийн сангийн жилийн эцсийн өсөлтийн дүнгээс л харчихна. Тэгэхээр та бодож байгаад хамгийн сайн менежерт мөнгөө шилжүүлнэ. Ийм үйл явцыг бид эхлүүлмээр байна. Казахстаны жишээ бий. 1998 онд 35-аас доош насны залуучуудаа хувийн тэтгэврийн санд, хөгшчүүлээ төсвийн хөрөнгө оруулалтаар хангаж байсан. Түүний үр дүнд өнөөдөр тэтгэврийн санд 90 тэрбум доллар төвлөрөөд байгаа. Казахстаны эдийн засаг нь 110 тэрбум доллар. Энийг бод доо. Бид өнөөдөр нэг, хоёр зуун саяас эхлээд явахад арван жилийн дараа олон арван тэрбум доллар хүрэх боломжтой.

-Засгийн газрын бондын арилжаа хэрхэн явагдсан бэ. Найдвартай гэгддэг энэхүү бондын эрэлт тааруу байсан гэж сонссон.

Х.Алтай: -Нэгдүгээрт, Засгийн газрын бонд гаргасан механизм нь хүндрэлтэй байсан. Хоёрдугаарт, хоёрдагч зах зээл байхгүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, би Засгийн газрын бонд авчихаад заавал хоёр жил хүлээх болно. 10, 20 сая доллараа тэгж түгжмээргүй байдаг. Түүнийгээ хэрэгтэй үедээ зармаар байдаг. Гэтэл зарах боломжийг нь хаагаад байгаа юм. Бид үүнийг цэгцлэхээр идэвхтэй ажиллаж байна.

Б.Болд: -Засгийн газрын бондын худалдан авагч нь хэн бэ гэж бодъё. Нэгдүгээрт, арилжааны банкууд. Дорж, Дулмаа, Дондог гурав авахгүй. Тэдний тэтгэврийн сангийг нь удирддаг хөрөнгө оруулалтын менежер нь авах юм. Тэр институциональ хөрөнгө оруулагчдаа бүрдүүлээгүй байж өнөөдөр хоёр дахь зах зээлийн тухай ярихаар ийм асуудалтай тулгарч байгаа юм. Хоёрдугаарт, даатгалын сангууд худалдаж авна. Тэдэнд эрх нь нээгдсэн байгаа ч СЗХ-ноос тавигдаж буй тодорхой шалгуур гэж бий. Үнэт цаасны тухай хуульд даатгалын сангуудыг үнэт цаасны зах зээлд оруулах санаа явж байгаа.

Г.Саруул: -Засгийн газрын бонд авах сонирхол харьцангуй бага байсан нь хүүгийн түвшинтэй хамаатай байх. Монголбанкнаас арилжааны банкуудын худалдан авах үнэт цаасны хүү нь 10-11 хувь байхад Засгийн газрын бондын хүү 8-9 хувь байх жишээтэй. Тодорхой хэмжээний эрсдэлгүй, Монголбанкны үнэт цаасны хүү нь хамаагүй өндөр байхад Засгийн газрын бонд яагаад ийм байна вэ. Манай банкны системийн үнэлгээ шинэчлэгдэх ёстой байх аа. Олон улсын рейтингийн агентлагийн өгсөн BA3 үнэлгээ өөрчлөгдөх боломжтой гэж би бодож байна. Үүнийг даган хадгаламжийн хүү багасаж, бага хүүгээр зээл авах боломж нээгдэнэ. Ийм байдлаар цогц үйл ажиллагаа явагдаад эхэлбэл Засгийн газрын бондыг авах сонирхол тодорхой хэмжээгээр нэмэгдэх байх аа. Америкийн зах зээлийг харвал Төвбанкны хүү 0.25, урт хугацааны Засгийн газрын бондын хүү 3.5 хувьтай байна. Засгийн газрын бондын хүү нь өндөр, Төвбанкны хүү нь бага байгаа. Нөгөө талаасаа төлбөр тооцооны системтэй холбоотой асуудал ч бий байх. Одоогоор мөнгөө түрүүлж байршуулах системээр арилжаа хийж байгаа шүү дээ.

Д.Күүк: -Технологи болоод зах зээлийн дэд бүтэц бий болгох ажил нь хамт явах учиртай. Өөрөөр хэлбэл, эхлээд технологио суурилуулах боломжгүй юм. Өнгөрсөн долоо хоногт дүрэм журмуудаа эцэслүүлж чадсан нь том алхам боллоо. Энэ долоо хоногт амралт таарч байгаа учраас бидний ажлыг бага зэрэг саатуулах байх. Түүнээс хойш өдөр тутмын арилжааг шинэ системд оруулж нягталж шалгаад, бүх зүйл алдахгүй гэдгийг бүрэн мэдсэний дараа гуравдугаар сарын эцсээр албан ёсоор төхөөрөмжөө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Бидний ажил бараг дуусаж байгаа ч гэсэн дахин дахин шалгах хэрэгтэй байгаа юм.

Лондоны бирж манайд хувь эзэмшвэл хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэнэ

-Манай биржийн бүтээгдэхүүнүүд уул уурхай тал руугаа хэлбийх шинжтэй байгаа. Бусад салбараас ийш орж ирэх боломж хэр байгаа бол?

Х.Алтай: -Монгол уул уурхайн хувьд олон улсад танигдсан. Монголын уул уурхайн компаниуд дэлхийн өөр орнууд руу гарах зам нь нээлттэй, харьцангуй хялбар. Монголын барилга, банк санхүү, мэдээлэл, харилцаа холбооны салбар нь Хонконг, Лондоны хөрөнгийн биржид гарахад хэцүү. Хөрөнгө оруулагчид ч гэсэн үүнийг танихад цаг хугацаа шаардана.

Д.Мөнхтүшиг: -Хөрөнгийн биржид IPO хийж болох компаниудын бүртгэл гаргасан байгаа. Үүнд уул уурхайн зэрэгцээ үндэсний тэргүүлэгч компаниуд багтсан. Зөвхөн уул уурхайгаар дагнах бус, тэнцвэртэй байх нь чухал гэж үзэж байгаа.

-“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг гадаад, дотоодын биржид гаргах ажлын явцад ямар нэгэн тайлбар өгөх үү?

Б.Болд: -Компанийн тухай хуулийн 32.5-д нэрлэсэн үнээс доогуур хувьцаа гаргахыг хориглоно гэж заасан байгаа. Өмнөх УИХ-ын тогтоолуудаас харахад 1072 ширхэг хувьцааны нэрлэсэн үнэ сая шахам төгрөгөөр тогтоогдсон гэж ойлгогдож байна шүү дээ. Сая гарсан шинэ тогтоолоор энэ томъёоллыг салгаж цэгцэлсэн байна лээ. Хэрвээ тэгээгүй байсан бол хөрөнгийн зах зээлд IPO буюу олон нийтэд анхдагч зах зээлд санал болгоход сая төгрөгөөс доош үнэ оруулж чадахаа больчих байсан юм. Сая төгрөг нь ойролцоогоор 1072 ширхэг хувьцаа юм бол 15 тэрбум хувьцаа нь15 триллион төгрөг болчихож байна. Өөрөөр хэлбэл, 11 тэрбум долларын үнэлгээтэй гэсэн үг. Тавантолгой 11 тэрбум доллараас бага үнэлгээтэй байж болохгүй шүү гэж байгаа юм. Гэтэл өнөөдөр Тавантолгойн орд 11 тэрбум доллар хүрэх боломжгүй. Яагаад гэвэл Баруун Цанхи, төмөр зам гээд хоёр том асуудал шийдэгдээгүй байна. УИХ нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж аваад, нэрлэсэн үнээр нь аж ахуйн нэгжүүдэд зарна гэж байсан. “Энержи ресурс” компанийн Хонконгод гаргасан хувьцааны нэрлэсэн үнэ нь нэг цент байсан. Бирж дээр гаргаж буй зах зээлийн үнэ нь ойролцоогоор нэг ам.доллар. Нэрлэсэн үнэ бол нягтлан бодох бүртгэлийн ухагдахуун. Хувьцаагаа биржид гаргахад 30 сая ам.долларын нэрлэсэн үнийн хувьцаа дансанд нь бүртгэлтэй байсан. Үүний зах зээлийн үнэлгээ нь дөрвөн тэрбум ам.доллар. Гэтэл бид дэлхийд байдаггүй зах зээлийн үнэлгээнээс нь дээгүүр нэрлэсэн үнэ тавьчихаад Компанийн тухай хуулиа зөрчих хэмжээний асуудалтай тулгарах аюултай байна.

-Монголын хөрөнгийн бирж нь төрийн өмчит учраас гаднын хөрөнгө оруулагчдад төдийлэн итгэл үзүүлдэггүй гэдэг. Цаашид хувьчлалын асуудал яригдах болов уу?

Х.Алтай: -Хувьчлагдах обьектуудын жагсаалтад Монголын хөрөнгийн бирж багтсан байгаа. Төрийн өмчит компани гэдэг талаас асуудалд ханддаг байхыг үгүйсгэхгүй. Лондоны хөрөнгийн бирж бол дэлхийн том бирж. Манайх бол дэлхийн хамгийн жижигхэн бирж. Цаашдаа Лондоны хөрөнгийн бирж манай биржид тодорхой хувь эзэмших байдлаар явбал хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэх хандлагатай. Хоёр биржийн хувьд гурван жилээр хязгаарлагдахгүйгээр хамтран ажиллаасай гэж бодож байна.

Д.Болд: -Монголын хөрөнгийн биржийг бүрэн хувьчилна гээгүй. 51 хувь буюу хяналтын багцаа манайх авч үлдээд 49-ийнх нь тодорхой хувийг Лондоны хөрөнгийн биржид санал болгож болно. Тэгэхээр хөлсөөр ирж байгаа ажилтан биш, хөрөнгө оруулсан учраас энэ компаниа сайжруулж залуучуудаа сургая гээд өөр маягаар хандана. Хөлсний гэрээлэгч байдлаар явбал хэр амжилттай байх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Нэгэнт УИХ-аас хөрөнгийн зах зээлийг сайжруулсны үндсэн дээр Монголын хөрөнгийн биржийг хувьчлах чиглэл, бодлого, тушаал гарсан учраас үүнийг Лондоны хөрөнгийн бирж ТӨХ хоорондын ажлаас хамаараад тохиролцох асуудал байх. Бодлогын талаасаа үүнийг зөв алхам гэж бодож байна.

-Манай редакцын уулзалтад хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.

Тэмдэглэсэн Г.ӨЛЗИЙСАЙХАН, Ц.БОЛОРМАА

Баяртай Туулай жил минь
Билгийн тооллын “Илжиг” хэмээх төмөр туулай жилээ бид үдэж байна. Монгол соёлыг харуулах цаг тооны энэ торгон мөчид айл өрх, албан байгууллага бүр өнгөрснөө эргэн нэг дүгнэж байна. Хол ойргүй, хот хөдөөгүй хийснээ дүгнэж, хийхээ төлөвлөж байна. Байгууллага бүр байгуулсан үйлсээрээ, бүтээсэн амжилтаараа бахархаж сууна. Монголын Лектор Төвийн хувьд мөн адил ажил ар араасаа ундарсан, шинэ бүтээл нэвтрүүлсэн, олон хүнд мэдлэг чадвар түгээсэн он жил байлаа. Танхимын сургалтуудаараа дамжуулан 1000 гаруй хүнд эрдэм мэдлэг түгээлээ. Монгол улсынхаа 21 аймагт хүрч ажиллаа. Хүүхэд залуучуудын эх оронч үзлийг төлөвшүүлдэг “Хөх цэрэг” аялалаа. Хөвсгөл нутгийн чиглэлд амжилттай зохион явууллаа. Аялал амар байгаагүй ч адал явдлаар арвин байсан. Аялал олон хүүхдийг хамарч чадаагүй ч оролцсон болгон байгалийн сайхнаараа бахархаж, эх оронч үзлээр цэнэглэгдэж чадсан юм.

Бидний хувьд хамтын ажиллагаа өргөжин тэлсэн жил байлаа. Татварын Ерөнхий Газартай хамтран “Татвар бидний ирээдүй” уран илтгэлийн тэмцээнийг улсын хэмжээнд удирдан явууллаа. Авахаасаа өгөх нь өлзийтэй гэдэг. Татвар бол дарамт биш ирээдүйгээ бүтээх эрхэм үйл хэрэг, иргэний хариуцлага хэмээн залуус үе тэнгийхэндээ уриаллаа. Залуусын татварын боловсролын түвшинг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулж чадлаа. Үүрэн телефоны анхны оператор Мобиком Корпорацийн Ве брэнд-тэй хамтран “BE BEST DEBATER” мэтгэлцээний тэмцээнийг эхлүүллээ. Монголын Лектор Төв дэлхийн хэмжээнд сэтгэн ажиллаж эхэллээ. Оновчтой санаа, ололт амжилт гаргах энэ үйлс бүхэнд тусласан ажлын хамт олон, нийт харилцагч, нутгийн зон олон,  гишүүд дэмжигчиддээ онцгой талархал илэрхийлье.

Бүтээсний хажуугаар бүтээж чадаагүй зүйлс бидэнд бас бий. Өнгөрсөнийг нэгэнт буцаан авчирч чадахгүй учир ирээдүйдээ эрч хүчээ, эрдэм ухаанаа зарцуулья. Гишгэсэн мөрөө харах нь чухал ч гишгэх зам мөрөө харах нь бүр чухал. Учир нь бид хойшоо биш урагшаа явж байгаа. Улиран одож буй төмөр туулай жилд гаргасан алдаа оноогоо сургамж болгон үлдээе. Урсан өнгөрч туулай жилдээ хийж бүтээсэн бахархалт амжилт бүтээлээ улам бадруулцгаая. Урагшаа харж амьдарцгаая. Харуусал гуниг, таагүй дурсамжаа туулай жилтэйгээ хамт үдье. “Илжиг” хэмээх Туулай жилдээ баяртай гэж хэлцгээе.

Он цаг тэгширсэн, олон ойн баяр давхацсан “Туулай” жил баяртай.

Монголыг дэлхийн олон оронд таниулсан айлчлал арвинтай “Туулай” жил баяртай.

Улсын нэр сүр бадарч, эдийн засаг эрчимтэй өссөн “Туулай” баяртай.

Монгол хүнээ бодсон хөгжлийн хэлэлцүүлэг улс орон даяар өрнөсөн “Туулай” жил минь баяртай.

Баясал гуниг, эвлэрэл талцал, хар цагаан аль аль нь байсан “Туулай” жил минь баяртай.

Харин одоо угтан ирж буй “Усан” ЛУУ жилээ итгэл сэтгэл дүүрэн угтан авцгаая. Айлчлан ирж буй хүч чадлын билэгдэл Луу жилд хөрсөн доорх хоёр толгойноос илүү та бидний хоёр мөрөн дээрх оюунлаг толгой хамгийн том баялаг гэдгийг мэдэрч ухаарсан жил байгаасай. Эдийн засгийн тоон өсөлт монгол хүний амьдрах чадварын өсөлт болсон жил байгаасай. Эцсийн дүндээ Монгол хүний амьдралын чанар дээшилж, зон олны минь аз жаргал зоо тэгширсэн он жил байгаасай. Энэ бүхний төлөө эрхэлсэн ажил бүртээ эзэн нь болж ажилцгаая. Та чаднаа бид итгэж байна. Эрдэм ухааныг эрхэмлэгч нийт гишүүддээ амжилтын дээдийг хүсье. Аз жаргалийн дээдийг хүсэн ерөөе!

Монголын Лектор Төвийн захирал

“Ажил хэргийн гурвалжин”, “Зөв ярих ухаан” номын зохиогч

Цэндийн Баатархүү

Хобби философичид ба мэргэжлийн номууд
Суут 60 сэтгэгч”, “Их гурвалжин”, “Хуулийн амин сүнс” гэх мэт мэдлэгтэй биш зөвхөн хоббитой хүмүүсийн хэвлүүлсэн номууд Монголын номын зах зээлийг эзэлсээр.

Зүгээр л тэр хүн тэдэнд онд төрсөн, хувийн амьдралын тухай таамаглалуудыг бичсэн, мөн тэр хүн ямар гарчигтай номууд бичсэн тухай он дараалалын болон намтарын цуглуулгуудыг бичиж, бодоогүй бас эрэгцүүлээгүй номуудыг залуус уншиж бас л боддоггүй, эрэгцүүлдэггүй хүмүүс болцгоосоор.

Их сургуулиуд ч гэсэн филсофичидийн төрсөн он сар, бичсэн номуудын гарчиг бас хувийн амьдралын онигоотой хэсгүүдийг ярьж түүнийгээ оюутнуудад цээжлүүлэн шалгалт авдаг дэндүү ядуу боловсролтой филсофич гэж өөрийгөө нэрлэцгээдэг хобби хүмүүс лекц уншсаар л. Тэдгээр хүмүүсийн номууд дэлгүүрүүдээр зарагдсаар л бас худлаа лекцүүд Их сургуулийн танхимуудад уншигдсаар.

Психологийн эсвэл философийн гэсэн гарчигтай номууд ямар ч мэргэжлийн түвшинд биш бичигдэж тэдгээр номуудыг ямар ч хяналтгүйгээр тараасаар. Боловсролтой хүний төрхгүй бас моралгүй Бат-отгон гэх эмэгтэйн хувийн төсөөлөлүүд зөв мэт ойлгогдсоор. Баабар ч гэсэн дутахгүй өөрөө уншаагүй номуудаа дүү Доридоо уншаарай гэж захисан хэвээр. Энэ мэт хувийн зүүдүүдээ мөн захиасуудаа Монголын нийгмийн дунд цацаж бас сурталчилуулсаар. Тэдний номууд уншигдсаар бараг л үнэмшигдсээр. Энэ үнэмшилүүд нийгмийн боловсролын түвшинг тодорхойлсоор.

Философи нэрийн дор Нагаржунайгийн онол, Арга барилын онол гэх мэт мухар сүсэгийн ном бичиж олон нийтэд өөрсдийгөө гайхуулах гэсэн хоббитой философичид бас олон өвөө нар. Өвөө нар мэдлэгийн ямар ч баталгаагүй, хувийн үлгэрүүдээ ярьсаар л бас титэм үгнүүдээ хэлсээр л. Далан настанд даруулга хэрэгтэй гэж Монголчууд хэт хөөрсөн өвгөдөд анхааруулдаг байсан санагдана.

Хүний хөл гарыг гэмтээвэл шүүхдэж хохиролоо нөхүүлнэ эмчилгээ хийсний дараа эдгэрнэ. Тэгвэл нийгэмийн ухааныг бас залуучуудын тархийг худлаа мэдээлэл хувийн сонирхолдоо автагдан гэмтээж буй хүмүүсийг хэн шүүж хохиролыг төлүүлэх вэ. Психологийн мэргэжлийн номуудад хүний тархины нэгэнт үүссэн мөрүүдийг арилгах олон жилийн асуудал гэж бичжээ.

Дээрх ном бичих хоббитой хүмүүс юуг ойлгоогүй вэ гэхээр философийн мэргэжлийг бас оюуны салбарын мэргэжлүүдийг олон жил суралцдаг гэснийг ойлгосонгүй. Суралцах гэдэг тийм ч хөнгөн асуудал биш. Тэдгээр хүмүүсийн боловсролын түвшин юу бичиж буйгаараа амархан танигддаг. Юу ч бичээгүй гэвэл магадгүй хүндлэгдэх байсан ч юм уу. Тэдэнд боловсролын талаар өчүүхэн мэдлэг байтугай төсөөлөл даан ч алга.

Дэлхийн унивэрситэтүүдийн оюуны салбарууд гэхэд л соёл \култур\, заншил \этнолог\, сэтгэл \психолог\, хүний гарал \антрополог\, хүмүүсийн хамтрал \социолог\ мөн хамтралын түүх \хистор\ гэх мэт хүний хөгжилийн талаар бүрэн судалдаг. Монголын Их сургууль харин хүн судлахгүй нийгэм судална. Тэгээд л гүйцээ. Гэтэл дээрхи судалгааны салбарууд яг л натурын сайэнс шиг фактуудаар ажилладаг.

Тэр бүгдийн эх үүсвэр мөн цаад учруудыг философи асуудаг. Философи асуухдаа гүн асууна ба өргөн асууна. Философи эргэцүүлэлийн мэтодуудаар ажиллана. Философичидийн бичсэн хэдэн мянган номууд бий. Ядаж ганц ч удаа гэсэн мэргэжлийн философичидийн жишээлбэл Аристотэл, Кант, Декарт, Хэгэл, Хюмэ нарын номыг дээрхи нөхөд уншиж толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Орос хэлээр дамжин зарим хүмүүс ном уншдаг явдал бий. Гэхдээ дэлхийд алдартай орос философич ганц ч үгүй шүү. Филсофичгүй хүмүүсийн хэлээр тэгээд философийн ном уншсан гэх дэндүү гэнэн бас дэндүү хариуцлаггүй хэрэг биш үү.

Оюуны салбар Европын университетүүдэд эрчимтэй хөгжиж Америкт ч гэсэн цааш улам боловсронгуйжсан. Монголд оюуны салбарын зарим эхлэл социализмын үед Оросуудаар дамжин ирсэн. Нэгэнт мэргэжлийн хүмүүс дөнгөж Оросод бэлтгэгдсэн тул тэдний яаруу эхэлсэн түүх, улс төр гэх мэт салбар ерөнхийдөө хэт номлож заасан бас цээжлүүлсэн маягаар явагдсан явдал нийтлэг. Монголчууд хэдийгээр Оросод сурсан ч гэсэн феодализмын үеийн багш шавийн харицаа оюуны салбарт үргэлжилж асуудаг бас шүүмжилдэг оюуны чухал аргууд Монголд огт ирсэнгүй.

Ардчилалын 20 жилд уншсан орос бас орчуулсан монгол ном заах биш харин зөвхөн хувийн төсөөлөлүүдээ заадаг хүмүүс Их сургуулиудад олширч нийтлэгжисэн. Орос хэлтэй хөгшин багш нар давамгайлсан хэвээр. Тэдний шавиуд үргэлжлүүлэн худлааг ярисан хэвээр. Модноос унасан алим нэг их хол өнхөрдөггүй гэдэг. Тэд сэтгэлийн хөдөлгөөнүүдээ лекц болгон ярицгаана. Их сургуулид сэтгэлдээ сэтгэснээ яриж, чөлөөт ярилцлага мөн оюуны хөдөлмөр хийгдэх боломж хэзээ ч үүсэж чадсангүй.

Их сургуулид философи заадаг хүмүүс яагаад философийн номуудыг зайлшгүй унших хэрэгтэй гэвэл философи маш тунгалаг илэрхийлдэг, формулууд яг бас тэдгээрийг дахин бодоход боломжтой. Философи маш дэгтэй бодол бас баттай аргумэнтүүдийг нийлүүлдэг. Монголын Улсын Их Сургуулид амидралдаа философийн номнуудыг уншиж үзээгүй хүмүүс хэзээ ч оюуны боловсрол эзэмшээгүй хүмүүс. Тэд ямар философич хэдэн онд төрсөн бас ямар сэдвийн тухай бичсэн гэдгийг л цээжилсэн яриа хураагч багажнууд. Багажнууд хэр хураасан түүнийгээ л цацна. Цацсаныгаа буцааж яриулан шалгалт нэрээр асууна. Энэ хүмүүс хэзээ ч бодож чадахгүй яагаад гэвэл тэд логикт суралцаагүй. Тэд хэзээ ч ярилцаж чадахгүй яагаад гэвэл цээжилсэнээс биш мэтгэлзэж сураагүй.

Философийн номуудыг Монголд мэргэжлийн түвшинд оруулж ирэх цаг нэгэнт иржээ. Монголын нийгмийг хобби философичдийн номнуудаас аврах цаг болсон. Философи нэгэнт мэргэжил тул суурь мэдлэг, боловсронгуй мэдлэг бас хаана ч хүчинтэй. Философи дэлхийн аль ч университэтэд хүчинтэй мэдлэгийг сургадаг. Философи зөвхөн өнгөрсөнийг дүгнээд зогсохгүй бас ирээдүйд чиглэсэн. Гэхдээ ирээдүйг таамаглахгүй. Түүний талаар нухацтай бодно. Яагаад өнөөдөр ийм “болсон” бэ бас ирээдүйд хэрхэн “байх” вэ гэдгийг асууж ойролцоогоор хариулах биш харин логиктой хариулна.

Натурын сайнс материаллаг биетийг судалдаг, социалын сайэнс хүн ба нийгэм хоёрыг харьцуулан судалдаг тул харьцангуйг нэг үгээр хэлэхэд хамаатайг тодорхойлдог. Харин философи бодох гэж юу вэ гэдгийг бас сайн гэж юу вэ гэдгийг асуудаг. Философи этикийн асуултуудыг тодорхойлж үнэтүүдийг судалдаг тул “хуманити”-ийн теориг гаргадаг. Тиймээс философи сайн ба мууг нэг үгээр хэлэхэд сайн ба муугийн шалтгаануудыг ялгадаг. Эпистемолог буюу танихуйн теорид теорэтик шалтгааныг судалдаг ба харин Этикийн салбарт практик шалтгааныг судалдаг.

Философи хүмүүс үнэтүүдийг хэрхэн үнэлж буйг асуухын тулд хүний “үйлдэл”-ийг ойлгохыг зорьдог. Үүний тулд тухайн хүний мотивийг мөрдөх ба түүний менталын төлөвийг илчилдэг. Үүнийг ажигласнаар хүн өөрийнхөө үйлдлийн мотивац ба шийдэлийнхээ ситуацуудыг хурцаар ажиглах боломж гарна. Тиймээс философийн хараа хурц. Тэгэхээр мэдрэмж сайтай. Нөгөөтэйгүүр философи зөв ба буруу үйлдэлүүдийн критерүүдийг гаргадаг тул аливаа зөрчилүүдийг этикийн тусламжтайгаар дүгнэх ба хүмүүсийн бодолын, үйлдэлийн мөн мэдрэхүйн ялгаануудыг судална.

Философи хүний эксистэнцийг өөрийн эмоцтой, рационалтай, културтай бас социалтай хамтруулан судлаж гэгээрүүлдэг. Ингэснээр сууритай бас баттайгаар тухайн хүний ертөнцийг харах харц мөн ертөнцийг зураглаж буй зургыг гаргадаг.

Философийн номуудыг мэргэжлийн төвшинд орчуулж чадвал тэдгээрийг анх удаагаа оюутнууд мөн ялангуяа Их сургуулийн лекц уншигчид бие даан уншиж сурна. Ингэж уншиж сурсанаар бусадтай ярилцаж сурна, бусадтай уулзах зоригтой болно, бусдад бодолоо яриж чаддаг болно, яриж буй сэдэв хоорондоо авцалдах боломж гарна. Тиймээс философичидийн түүх бас он саруудыг цээжлэх зогсоно.

Философийн номуудыг мэргэжлийн төвшинд уншиж сурсанаар хүн зөвхөн хэлээр дамжуулан бодолоо илэрхийлж сурах биш бас юу хийх гэж буй зорисон үйлдэлээ илэрхийлж сурна. Тиймээс Их сургуулийн лекц уншигчид оюутнууддаа юуны тухай ярих гээд буйгаа бас ном унших яагаад хэрэгтэй вэ гэдгийг сурна.

Философийн номуудыг Их сургуулийн лекц уншигчид мэргэжлийн номуудыг уншсанаар өөрсдийн бодолтой болно, тэд зөвхөн Оросод сурч Ленинизмээр тархиа угаалгасан хүмүүсээр заалгаж бас цээжилсэнээ оюутнуудад ярих зогсоно. Хэрвээ Их Сургуулийн лекц уншигчид философийн мэргэжлийн номнуудыг уншвал мэргэжлийн түвшинд ном бичиж сурна. Номыг ойлгомжтой бичиж сурна гэдэг тийм ч амархан биш. Ойлгомжгүй ном бичнэ гэдэг тэдгээр хүмүүс ном бичих дуртай гэхдээ мэдлэггүй шүү гэсэн ойлголт.

Философийн доктор С. Молор-Эрдэнэ

Эх сурвалж: www.zaluu.com

Сэтгэлийн нүд /сургамжит өгүүллэг/
Эмнэлэгийн нэг тасагт гурван өвчтөнийг хэвтүүлжээ. Хамгийн эхэнд ирснийг нь цонхны дэргэд, дараагийнхыг нь өрөөний голд, хамгийн сүүлчийнхийг хаалганы хажуугийн орон дээр хэвтүүлэв. Захын хоёр нь хүнд өвчний улмаас өдөржин чимээгүй хэвтэж, харин дундах нь бусдын адил босож чаддаггүй ч алиа хошин яриатай, өөдрөг дэврүүн сэтгэлтэй нэгэн байв. Тэр элдвийг хүүрнэн нөгөө хоёрыгоо хөгжөөж өвчин шаналгаагаа бага ч атугай нимгэлэхэд өдөр хоног ч хурдан өнгөрнө.

Ийнхүү сар, улирал үргэлжилсээр өвөл эхлэв. Хүн бүрийн сэтгэл хөнгөн уйтгарт автаж исгэрэх салхийг чагнан хэвтэцгээнэ. Гэтэл нэг шөнө үүр цайхын хэрд цонхны дэргэдэх өвчтөн нас баржээ. Өглөө нь түүнийг өрөөнөөс гаргаж, өвчтөнүүдийн байрыг солихдоо дунд орны өвчтөнийг цонхны дэргэд, хаалганы хажуугийнхыг түүний байранд шилжүүлэв.

Цонхны дэргэд очсон мөнөөх эр цонхоор харагдах бүхнийг дэргэдэх нөхөртөө ярьж эхэлнэ.

“Зөөлөн будрах цасан ширхэгээр гоёсон сүрлэг модод зам даган ярайж, зул сарынхаа гоёлыг тайлж амжаагүй хүмүүс гудамжинд сүлжилдэнэ. Удалгүй нар улам хүчтэй ээж, цас хайлан газар дэлхий ногоорлоо. Тоглоомондоо улайрах багачуудын дуу цангинаж, шувууд жиргэхэд яаран алхах олны явдал удааширч хаврын улирал налайна.” Алиа эр энэ бүхнийг тоочин ярих бүр дүр зураг нь эмнэлгийн бяцхан өрөөнд амилж хүн бүрийн сэтгэл гэгэлзэнэ.

Гэтэл энэ сайхан бүхнийг өөрийн нүдээр харах гэсэн их хүсэл өрөөн дундах өвчтөнийг шаналнах болж зөвхөн цонхон талын байр суларсан цагт л тэр хүсэл нь биелэнэ гэж бодсоор байв. Ийнхүү атаархалын харцаар хажуу тийш ширтэн арга зам хайж эхэллээ. Аятайхан боломжийг хүлээж байсан түүийг удаан удаан хүлээлгэхгүй гэх шиг нэг шөнө цонхон талын эрийн хууч хөдөлж бие нь муудав. Асрагч сахиул байхгүй тул тэрээр шүүгээн дээрх эмийг өөрөө авч уудаг байсан бөгөөд энэ удаа ч мөн адил гараа явуултал хором тоолон хүлээж байсан атгаг санаатны гарт эм нь аль хэдийнээ орсон байлаа. Шалан дээр шилний хэлтэрхий тарж, бөнжигнөн тогтсон эмийн дуслууд нулимсан хэлхээ шиг цуварчээ. Өвчтөний яаран ёолох дуу тасарч, өрөөнд нам гүм ноёлоход хөдөлгөөнгүй хөшсөн цонхигор царайн дээр үүрийн гэгээ туслаа.

Нас барсан өвчтөнийг гаргахаар асрагч ирж, үлдэгсдийн байрыг сольж, хоёр шинэ өвчтөн оруулав. Хүсэл нь биелсэнд баярласан хар санаат эрийн яарсан сэтгэл тэсгэлгүй догдолж цэнгэлийн сайхныг горьдон цонхны зүг эргэхэд хориод алхмын тэртээ тоосго давхарлан барьсан тас хар хананаас өөр юу ч түүнд үзэгдсэнгүй

Виндоус-ын эхлэл ба амжилтаас…
Бүх зүйлийн эхлэл 1983 онд Нью-Йорк хотод байдаг Плаза зочид буудалд эхэлсэн түүхтэй. Энд цоо шинэ хэрэглэгчийн интерфэйстэй, график ашигласан бас олон даалгаврыг зэрэг гүйцэтгэж чадах үйлдлийн системийг танилцуулсан билээ.

Интерфейс менежерийг танилцуулав

Цоо шинэ бүтээгдэхүүн 1984 оны 4-р сард худалдаанд гарна гэсэн яриа хүчээ авсан байлаа. Тэр үед холбоо харилцаа одоогийнх шиг хүчтэй хөгжөөгүй байсан тул зөвхөн Америк, Европын арми хүчирхэг хэрэглэгчид л энэ тухай мэдэж байсан юм. Анх Роуланд Хандсон хэмээх нөхөр энэхүү алдарт бүтээгдэхүүнд Интерфейс менежер гэсэн нэр хайрласан боловч эцэс сүүлд Микрософтын босс Билл Гэйтс маань Виндоус буюу цонхнууд гэдэг нэр сонгосон байна.

Тоp View-ийн гунигтай түүх

Хэрвээ 1983 онд зарим программууд эртхэн гарсан бол өнөөдөр түүх тэр чигээрээ шал өөр байх байсан даа. Тухайлбал 1983 оны 11-р сард Микрософт компани нь АйБиЭм-ийн боссуудад Виндоус үйлдлийн системийнхээ Вета/туршилтын/ хувилбарыг үзүүлсэн байна. Гэвч тэд тун дурамжхан хандсан байна. Яагаад гэвэл АйБиЭм-ийнхэн өөрсдөө шинэ үйлдлийн систем зохиож байсан байна. Энэ үйлдлийн системийг тэр үед Топ Вью гэж нэрлэсэн байна. Даанч тэр үед персональ компьютер үйлдвэрлэнэ гэдэг хүнд ажил байсан тул тэдэнд программ хангамжинд анхаарал хандуулах цаг хугацаа, хүч боломж байсангүй. 1981 онд Мэс-Дос нь АйБиЭм-ийн компьютеруудад ажиллаж байсан хамгийн үр дүнтэй үйлдлийн систем байсан юм.

Харин 1985 онд Топ Вью хэрэглээнд гарлаа. Тэрээр Дос дээр суурилсан олон үйлдлийн системийг зэрэг гүйцэтгэж чадах байсан боловч хамгийн гол нь ЖиЮАй байсангүй. Энэ нь график бүхий хэрэглэгчийн интерфэйс гэсэн үг юм. Хэдийгээр АйБиЭм нь дараа дараагийн үед Топ Вью-г ЖиЮАй-тай болгон гэж амласан ч энэ нь хэзээ ч бүтээгүй юм. Тэгээд ч тун сайн үйлдлийн систем болох Виндоус гарчихаад байсан тул Топ Вью 2 жилийн дараагаас тэр чигтээ хаягдаж зогсчээ.

Апел/apple/-тай харилцах нь

Билл Гэйтс нь АйБиЭм төрлийн компьютерийн ирээдүйн төлвийг зөв харж чадсан юм. Түүнчлэн АйБиЭм-г алдартай болоход Микрософт өөрөө тун чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Яагаад гэвэл Дос болон микрософт нь олон нийтийг хамарч хэдэн зуун мянган хувь зарагдахад голлон нөлөөлсөн.Тэр үе бас Апел компьютер хүчээ авч байсныг мартаж болохгүй. Тухайн үед Апел-ын Лиза гэдэг загвар гарч жинхэнэ шуугиулж байсан. Апелын компьютер нь график интерфэйс сайтаагаараа эртнээс алдартай билээ.

Хэрвээ МакОс үйлдлийн систем бүхий Апел компьютер Виндоусээс нэлээд эрт гарсан бол өнөөгийн компьютерийн түүх нэлээд өөрчлөгдөх байсан нь гарцаагүй. Учир нь тухайн үед Мэс-Дос нь олон зүйлээрээ МакОс-с дутмаг байв. Тэдгээр дутагдлыг ВИМП гэж нэрлэдэг байсан байсан нь Виндоус , Айкон, Майс, Пойнтерс гэж тайлагддаг.

Өрсөлдөөн

Шинэ бүтээгдэхүүн болгон хүндрэлтэй үеийг туулдаг бол Виндоус үйлдлийн систем нь бас л тун зовлонтой зам туулсан юм. Тухайлбал АйБиЭм-ийн өөрийн өрсөлдөгч Топ Вью үйлдлийн систем хамгийн их гай учруулж мэдэх байлаа. Бас өөр төрлийн үйлдлийн системүүд тэр үед нэлээд байсан юм. Тухайлбал ВизиКорпын богино хугацаанд амьдарсан ВизиОн үйлдлийг систем нь 1983 оны 10-р сард гарсан Персональ компьютерт зориулсан анхны албан ёсны график интерфэйстэй үйлдлийн систем байсан юм. Хоёр дах нь Дижитал Рисирч компаний бүтээсэн ЖИМ үйлдлийн систем нь 1985 оны эхээр гарав. ЖИМ болоод ВизиОн үйлдлийн системүүдийн аль алинд томоохон дутагдал байсан нь тэдгээр компаниуд бусад программ хангамж үйлдвэрлэгчидтэй харилцаа холбоо муутай байсан явдал юм. Ингэснээр уг үйлдлийн системүүд дээр ажиллах гуравдагч программууд хангалттай хийгдээгүй бөгөөд хоосон үйлдлийн системээр хэрэглэгчид юугаа хийх билээ.

Үйлдлийн системийг олон хэрэглэгчтэй болоход нөлөөлдөг гол хүчин зүйл нь шаардлагатай программууд хангалттай байдаг уу гэсэн асуулт билээ. Харамсалтай нь дээрх үйлдлийн системүүдийн аль нь ч Виндоусээс дутахгүй боловч хэн ч программ бичихийг хүсээгүй байлаа. Ингэснээр шаардлагатай программ хангамжууд байхгүй болж үүнийг дагаад уг үйлдлийн систем нь хэрэглээгүй болох аюултай байдаг.

Гаргана гэж амласан өдрөөсөө хойш бараг 2 жил өнгөрсний дараа 1985 оны 11 сарын 20-нд дөнгөж сая Виндоус 1.0 хувилбар гарсан юм. Хэрвээ түрүүлж гарснаараа шийдэгддэг бол Виндоус –т ямар ч орон зай байхгүй байсан юм. Гэвч сайн тооцоолж, сайн бүтээсэн бүтээгдэхүүн үргэлж ялагчаар тодордгийн тод жишээ бол Виндоус юм.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: www.microsoft.com

www.wikipedia.com

“Ардчилсан засаглал” ном бэстселлерүүдийн жагсаалтад багтав
Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан сүүлийн үед хүнсний бүтээгдэхүүнээс дутахааргүй номын худалдан авалтын хэмжээ ихэсч байгаа ажээ. Учир нь, хүмүүс Цагаан сараар  бие биедээ ном бэлэглэхийг хүндтэй бэлэг хэмээн үзэх болсон байна. Өнгөрсөн долоо хоногийн борлуулалтаараа тэргүүлсэн номуудыг ажиглавал уншигчид үүх түүхээ судалж сонирхон, Их Монгол улсын байлдан дагуулалтын үеийн түүхийн номыг илүүтэй худалдан авчээ. Мөн оюутан, сурагчдын дунд эрэлттэй байгаа англи хэлний толь бичиг, эртний Түвдийн нууц жор зэрэг олон сонирхолтой ном өнгөрсөн долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн байна.

Очир огтлогч

Эртний Түвдийн залуужуулах нууц жор

Яаж жаргах вэ?

Oxford Monsudar

Эдийн засгийн алуурчдын золиосууд

Монголын нууц товчоо

Сургамжит өгүүллэгүүд – 4

Монголын Их Хатдын нууц товчоо

Чингис хаан

10. Ардчилсан засаглал 1206

Windows-ийн шинэ лого
User Experience for Windows-ийн ерөнхий захирал Sam Moreau

Одоогийн байдлаар Windows 8 логоноосоо бусад бүх зүйлсээ бусдад дэлгээд байгаа билээ. Windows-ийн лого нийгэмд томоохон байр суурийг эзэлдэг ба орчин үеийн компьютеруудтай хэрхэн зохицож, тэдгээрийн хэв загварыг  ч тодорхойлдог юм. Өмнөх логонуудыг шинжилж үзэн бусад логонуудтай харьцуулбал шинэ лого нь Метро загварын бүхий л шинжийг өөртөө агуулсан байна.

Энэхүү шинэ өнгө дизайн, шийдэл, шинэхэн үйлдлийн системийн өнгө төрхийг бүрэн илтгэж чадахуйц логог бүтээх төсөлд хамтран ажиллах цөөхөн хэдхэн компаний жагсаалт байсан ба эдгээрээс Pentagram гэдэг газартай хамтран ажиллах болсон байна. Pentagram удаан жилийн түүхгүй хэдий ч өнгө загварын шийдэл нь Метро загварыг илтгэж байсан нь Microsoft-ийн анхаарлыг ихэд татжээ.

Windows 8-ийн хөгжүүлэлтийн явцад Microsoft-ийн кампусын хурлын нэгэн өрөөнд Pentagram-ийн дизайнерууд болон Microsoft-ийн зарим нэгэн маркетингийн хэлтсийнхэнтэй дизайнерийн бүлэг хүмүүс бүтэн өдрийн турш Метро загварын филисофийн талаар болон Windows-ийн түүхийн талаар ярилцаж суусны эцэст энэхүү шийдэлд хүрчээ.

Энэ бол цонх … Далбаа биш

Pentagram-ийн Paula Scher хэд хэдэн энгийн асуултуудыг Windows-ийнхонд санал болгосны нэг нь. “танай нэр чинь цонх гэсэн мөртлөө яагаад далбаа гэж? Ийнхүү энэ асуултыг нухацтай бодсоны эцэст далбаа шиг харагддаг байсан загвараасаа бүрэн татгалзаж жинхэнэ “Windows”-ийг гаргаж ирсэн байна. Microsoft болон Windows техник технологийг хэрэглэгч нарын гарт бүрэн оруулж өөр өөрсдийн ажлыг орчинг үүсгэж болох тэрхүү боломжийг нээн өгч байгаа юм.

Windows 8

Windows 8-аар логог шинэчилснээр доорх зорилтуудыг биелүүлэхийг зорьсон.

Метро загварын филисофид маш том нөлөөтэй орчин үеийн боловч сонгодог хэв загварыг харуулсан оруулахыг хичээсэн. Тод өнгө, цэвэрхэн зураас, дүрсүүдийг ашигласнаар нисэх, галт тэргэнд ашиглагддаг зам-хайж олох загвар (way-finding design)-тай дөхөж очсон.

Шинэ лого нь энгийн үйлдвэрийн ашигладаг бараа бүтээгдэхүүний материал шиг биш цэвэр дижитал орчинг дүрслэхийг зорьсон.

Эцсийн зорилго маань цэвэр цэмцгэр байхын хажуугаар итгэл хүлээлгэсэн байлгахыг зорьсон. Та өөрийн өнгөө солиход логоны өнгө дагаж солигдож байх юм. Энэ нь таны компьютерийг илүү “хувийн” гэдгийг илтгэж байх болно.

Та бүхэнд шинэхэн лого таалагдана гэж найдаж байна.

Эх сурвалж: http://windowsteamblog.com

Sys&CoTech клуб орчуулан бэлтгэв

ШУА-ийн дэлхийн жишиг ба Монголын анти ШУА
Шилжилт хийсэн орнуудын туршлага. Унгар, Польш, Чехословак зэрэг улсууд 1990-ээд оны эхээр ШУАаа цэгцэлж, олон нийтийн статустай болгожээ. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Латви, Литва, Молдав, Эстони, Гүрж зэрэг улсууд ШУА-аа ТББ (төрийн бус байгууллага) болгожээ. Монгол ШУА хуучнаараа. Амьгүй ШУА.

ОЛОН УЛСАД МӨРДӨЖ БУЙ ШУА-ИЙН ЕРӨНХИЙ ХЭЛБЭР

АНУ-ын ШУА нь корпораци хэлбэртэй ТББ бол Дани, Турк, Энэтхэгийн ШУА ТББ болой. Английн Royal Аcademy нь сонгодог ТББ юм. Ийм хэлбэртэй ШУА бүхий орнуудаас дурдвал Канад, Ирланд, Голланд, Испани, Дани, Швед, Бельги, Камбож, Балба, Австри, Шинэ Зеланд гэхчлэн олон байна. Пакистаны ШУА эрдэмтдийн хэлэлцүүлэг өрнүүлдэг оюуны индэр Think Thank бол Сингапурынх бусад академи, нийгэмлэг, холбоонуудыг нэгтгэж, дээгүүр нь халхалсан шүхэр (umbrella) юм. Афины Академи (Грек) нь Боловсролын яамандаа шууд харьяалагдана. Хойд Солонгос, Куба, Хятад, Вьетнамын ШУА нь төрийн академи. Монгол ШУА аль нь ч биш, хэлбэр нь тодорхой бус, өмч нь эзэнгүй. Анти ШУА.

ТУНГАЛАГ ШУА

Орчин үе бол тунгалаг төр, тунгалаг академи, тунгалаг оюуны эрин. Дээр нэр дурдсан ШУА-ууд маш тунгалаг ажээ. Өмчлөл, хэлбэр, гишүүний татвар, pro bono чанар, хүлээх үүрэг гээд бүгд тунгалаг байна. Монгол Улсын иргэн би гадаадын 61 орны ШУА-ийг ойлгож чадах атлаа өөрийнхөө ганц ШУА-ийг ойлгодоггүй ээ. Манай ШУА-ийн өмч хэнийх бол, тэд хэдий хэмжээний татвартай бол, арай үүний эсрэг биш байгаа гэхчлэн бүрхэг асуудал олон байна . Тунгалаг бус ШУА.

ШУА-ИЙН ГИШҮҮНИЙ НАНДИН ЧАНАР

ШУА-ийн гишүүн гэх нь өөрөө хүндэтгэл аж. Энэ нэр төр нь тухайн хүний сэтгэлийн ариун чанарыг давхар харуулна гэнэ. Америк, Европ, Ази, Австралид ШУА-ийн гишүүд нь “pro bono“ буюу нийгэмд үнэгүй үйлчилдэг буянтан юм. АНУ, Канад, Англи, Австрали, баруун Европын орнуудын олон оронд буй Royal Аcademy нь дүрэмдээ “манай байгууллагын гишүүн нь pro bono байна“ гэж заажээ. Байгууллагынхаа, гишүүнийхээ ариун нэр төрийг ингэж хамгаалжээ. ШУА-ийн гишүүн хүн бусдаас ямар нэгэн хэлбэрээр шан харамж авахгүй бөгөөд тэдэнд үнэгүй зөвлөгөө өгөх үүрэгтэй байдаг аж. ШУА-ийн гишүүний ёс зүйн дүрэм байна. Монгол ШУА гишүүнээ нандин ча нараас нь албадан татгалзуулж, мэр гэшсэн феодал академич болгодог. Гишүүнээ егүүтгэгч ШУА.

ШУА-ИЙН ГИШҮҮНИЙ ТАТВАР

Энэтхэгийн ШУА нь жилд 50000 рупигээс дээш дэмжлэг үзүүлсэн хүнд гишүүний эдлэх эрхийг олгоно. Гүржийн ШУА гишүүний татвартай ба татвараа төлснийг нь идэвхтэй, эс төлснийг нь идэвхгүй гишүүн гэнэ. Австрийн ШУА нь дүрэмдээ “Хуралд оролцсон гишүүдийн байр, унааны зардлыг ШУА-ийн сангаас нөхөн төлнө“ гэжээ. Дэлхийн ерөнхий жишгээр ШУА-ийн гишүүд татваргүй, тэтгэлэггүй, pro bono юм. ШУА-ийн гишүүд нь байгууллагаа боломжоороо тэтгэх үүрэгтэй. ШУА-ууд санхүүгийн хөндлөнгийн чанд хяналтад жил бүр ордог байна. Харин Монгол ШУА-ийн гишүүд үүний эсрэгээр сар бүр бараг хагас сая төгрөгийн харамж авдаг, ийм академич нь анти pro bono болой. Европын харанхуй жилүүдэд Жордано Бруног шатаасан лам нар ПАП-аас зэрэг цолны мөнгөөр тэтгүүлж, тусгай эрх ямба хэрэглэж байсан гэх мэдээ байна. Эндээс дүгнэвэл, анти pro bono академич нь анти science буюу шинжлэх ухааны дайсан ажээ.

ШУА-ИЙН ГИШҮҮНИЙ НЭР

ШУА-ийн гишүүнийг дээрх орнуудад академич гэж тусгайлан нэрлэхгүй байна. Тэнд ШУА-иас гадна бас олон төрлийн академиуд байх тул академич гэхээр давхцал гарна гээд гишүүдээ байгууллагынхаа нэрээр “Тийм ШУА-ийн гишүүн “ гэх аж.Тэр олон академиудыг том, бага, сайн, муу гэж огтоос үл ялгана. Академи л бол академи, Байгууллагууд нэрээ ээ бус, ажлаараа ялгарна гэнэ. Монголд академич нэрийг зөвхөн ШУА өмчилнө гэж хууль санаачилж батлуулах дөхсөн удаатай. Дарангуйлагч Хаан академич.

ШУА-ИЙН ГИШҮҮНИЙ НАС

Австри улсад 55-аас дээш настай хүнийг ШУА-ийн гишүүнээр сонгохыг хориглосон бол Голланд зэрэг оронд ШУА-ийн жинхэнэ гиш үдийн дийлэнх олонх нь 70-аас доош насныхан байна гэхчлэн босго тавьжээ. Голландын ШУА-ийн 65-аас дээш настай гишүүд нь тэтгэврийн гишүүн (санал өгөх эрхгүй) юм. Монгол ШУА-ийн академичийн дундаж нас 70 хол давсан ба өнгөрсөн жил 60 гарсан хэдэн “залуус“ авснаар энэ тоо хоёроор наашилж 70-д ойртов. Монгол ШУА нь тэтгэврийн ШУА ажээ.

ШУА-ИЙН ГИШҮҮДИЙН ТОО

Дэлхийн жишгээр ШУА-ийн гишүүдийн тоонд хязгаар алга. Шаардлага нь чанга ч байна, сул ч байна. ШУА-ийн түвшингээс хамаардаг бололтой. Гэхдээ замбараагүй биш юм. Монголын ШУА-ийн гишүүдийн тоог Засгийн газар тогтоох хуультай. ШУА-ийн гишүүний тооны хязгаар 70 гэх бөгөөд энэ тоо салбараар хуваагдана. Зарим салбарт, жишээлбэл, физикт гишүүдийн орон тоо дүүрсэн. Нэг академич хорогдож байж л орон тоо гарна, нэр дэвшигч нь Нобелийн шагналтан физикч байгаад ч нэмэргүй. ШУА-ийн гишүүн болохыг олон жил мөрөөдсөн хүмүүс цөөнгүй. Тэдний зарим нь галзуурах дөхжээ. Харын сайн бөө олохсон, хөгшин хүнийг өөд нь, бурханд илгээх хараал жатга хийлгэмээр байна гэх. Тэгвэл ШУА-ийн өвгөд шинэ эрдэмтэд цөөн төрөөсэй, араасаа шахуулмааргүй байна гэх. Бөөн инээд. Хүний ёсноос гадуурх хүмүүс. Дэлхийн ШУА-аас манай ШУА-ийн хүсэл тэмүүлэл эсрэг чигтэй болжихуй. Марзан ШУА

ШУА-ИЙН АМЬДРАХ ЧАДВАР

Зах зээлтэй орнуудын ШУА-ийн ерөнхий төлөв нь Learning Society буюу суралцагч нийгэмлэг бөгөөд суралцахуй нь ШУА-ийн амьдрах чадварын баталгаа юм. Суралцахыг мэддэггүй, түүнийг эсэргүүцдэг Орос, Болгар, Монгол гэсэн гурван ШУА байлаа. Болгарын ШУА-ийг Засгийн газар нь шинэчлэгд гэж шаардаад, санхүүжилтээ танажээ. Бодвол академичийн тэтгэлгийг зогсоосон биз, Үүнийг академичид эсэргүүцэж 2011.10.27-нд “Академийг алав“ гэсэн мэдэгдэл гаргажээ. Болгарын ШУА шинэчлэгдэж байна, Оросын ШУА-д шинэчлэл эхэлсэн. Ингээд Орос, Болгар хоёр биднийгээ орхин сэмхэн нүүгээд одохоор манай ШУА ганцаараа торойгоод үлдэнэ биз дээ. Суралцахыг мэддэггүй, шинэчлэлийг эсэргүүцдэг, зогсонги, хөшүүн монгол ШУА.

ШУА-ИЙН IQ

“Байгууллагын IQ“ хэмээх маш чухал үзүүлэлт байх бөгөөд түүнийг байнга сурталчилдаг улаан фэн нь дэлхийн тэргүүлэх баян Билл Гейтс билээ. Тэрбээр орчин үед тухайн байгууллагын орших, эс оршихыг энэхүү үзүүлэлт шийднэ гэдэг. Билл Гейтсийн бие төлөөлөгчид дэлхий дээрх IQ өндөртэй хүмүүсийг хайж, залж явдаг болсон. Монголд ч ирсэн. Дэлхийн ШУА нь өөрийн орны төдийгүй гадаадын IQ дээгүүртэй хүмүүсийг гишүүнээрээ сонгож, нэр төрөө өсгөж байдаг. Гэтэл Монголын IQ өндөртэй хэдэн хүн үндсэндээ манай ШУА-ийн гадна байх юм. Оюун ухаанаас айдаг ШУА. Анти интеллект. Сондгой ШУА гэж өхөөрдсү.

ДҮГНЭЛТ

Монгол ШУА нь дэлхийн ШУА-аас бараг бүх юмаараа эсрэг, ихэд өөр, онцгой-сондгой-өвөрмөц-өвгөн-марзан-феодал, АНТИ ШУА ажээ !!! Тайлбар: АНТИ – эсрэг, сөрөг гэсэн утгатай. Би бээр 1992 оноос хойших 20 жилд дээрх асуудлаар өдөр тутмын гол гурван сонинд 30 орчим ухуулан ойлгуулах материал хэвлүүлжээ. Монгол ШУА нь чихгүй, нүдгүй, хамаргүй, огтоос мэдрэмжгүй, үхмэл ажээ. Дэлхийн ШУА нь тунгалаг, байнга суралцдаг, хөгжиж буй амьд тогтолцоо бол Монгол ШУА түүний эсрэг болжээ. Дэлхийн ШУА-ийн гишүүд нь pro bono буюу өгөөмөр нандин чанартай, идэр залуу настай бол манай ШУА-ийн гишүүд анти pro bono (нийгмээсээ сордог) бөгөөд насан өндөр болсон байна. Хөгжил дэвш лийн ЭСРЭГ БИЕТ – Монголын АНТИ ШУА.

Монгол Улсын гавьяат багш, IQ.Дэмбэрэл