FacebookLinkedInRSSTwitter

Идэвхижүүлэх Лекц

Идэвхижүүлэх лекц гэж юу вэ?

Төрийн болон бизнесийн аль ч байгууллагад ажилтнуудыг идэвхи санаачлагатай байлгах, урам зоригийг нь бадраах, идэвхижүүлэх асуудал чухал байдаг. Ажилтнууд үргэлж нэг газарт болдог байнгын хурал, цуглаан, сургалтаас залхах нь бий. Энэ шалтгаанаар ажилтнуудтай өөр орчинд хуралдах, шинэ сайхан зүйл сонсгох, урам зоригийг нь бадраах лекц, сонсгол хийдэг.

Барууны байгууллагууд ийм лекцийг motivational speech гэж хэлдэг бөгөөд жил бүр хэдэн арван лекцинд ажилтнуудаа хамруулж, идэвхжүүлэх лекторыг урьж лекц уншуулдаг байна. Жишээлбэл бидний сайн мэдэх, хувь хүний хөгжил, манлайллын сургагч Стивен Ковейн лекц өнгөрсөн онд ОХУ-ын Москва хотод зохион байгуулагдаж, Оросын бизнесмэн, ажил хэрэгч хүмүүс улс орныхоо өнцөг булан бүрээс ирж хамрагдсан.

Бизнесийн сургалтууд нь хувь хүнд мэдлэг, ур чадвар, зан үйлийн өөрчлөлт гаргаж, ингэснээрээ урт хугацаанд байгууллагын үйл ажиллагааны амжилт, гүйцэтгэлд бодитой хувь нэмэр оруулах зорилготой байдаг бол энэхүү идэвхжүүлэх лекц нь ажилтнуудыг өдөр тутмын ажлын дарамтаас сэргээх, байгууллага болон өөрийн ирээдүйг шинээр харуулах, шинэлэг санаа оноо өгөх, идэвхжүүлэх зорилготой байдаг.

Доржготовын Баяндалай Шилдэг лектор, эдийн засгийн ухааны доктор профессор

• Бизнесийн ёсзүй

• Аз жаргалын гүн ухаан /Дурлахад учир бий, хайрлахад хариуцлага бий, амьдрахад арга бий/

• Оршихуйгаа танихуй /Өөрийгөө таних, байгууллагаа таних, нийгмээ таних арга зам/

• Ажилдаа ахих ухаан /Ажил гарт орох ухаан/

• Удирдахуйн Монгол сэтгэлгээ

Цэндийн Баатархүү Монголын Лектор Төвийн захирал, Шилдэг лектор

• Ажил хэргийн гурвалжин

• Амжилтын томъёолол ба итгэлийн гурвалжин

• Амьдралын тэнцвэрт чанар

• Алсын хараа ба амьдралын үнэ цэнэ

• “Таван Э”-г эрхэмлэхийн учир

• Хувийн үндсэн хууль ба зарчим

• Нэн чухлаа эхэнд нь тавь

• Ургуулахыг хүсэж буй зүйлээ усалж торд

• Өвчилөхөөс нь өмнө урьдчлан сэргийл

• Мэргэжлээ зөв сонгох 5 алхам

• Илтгэх урлаг ба харилцаа

• Манлайлал болон менежментийн шүтэн барилдлага

• Суралцагч байгууллага

• Удирдан дагуулах увидас

Жавзмаагийн Мөнхжаргал: Улс төр, нийгэм судлаач

• Өөрийгөө өөрчлөх 7 алхам

• Хувь хүний менежмент

• Имиж ба PR

• Ярих чадварыг эзэмшиж ятгалга хийх зарчим

• Харилцааны соёл ба имиж бүрдүүлэх зарчим

• Мэргэжил сонголт одоо ба ирээдүй

• Сонгуулийн PR-ын сонгодог загварууд

• Хөгжилд чиглэсэн манлайлал

• Хүний хөгжлийн 4 тойрог

• Брэнд бүтээх шинэ загвар

Лекторуудын чадвар, туршлага

Монголын Лектор Төв нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын нийгэмд лекц, илтгэх урлагийг шинэ шатанд гаргаж, барууны хандлагыг нэвтрүүлэхээр ажилласан бөгөөд энэ хугацаанд шилдэг лекторуудыг олноор төрүүлэн гаргасан. Манай Төвийн лекторууд нь илтгэх урлагийн онол, аргазүйг өндөр түвшинд эзэмшсэнээс гадна амьдралын олон талбарууд, шинжлэх ухааны олон салбарын өргөн мэдлэгтэй хүмүүс байдаг.

1111111123333