Сургалтууд
Монгол үсэг гээгдсэн нь
Монгол үсэг гээгдсэн нь.
Ц.АМАРСАНАА
Монгол үсэг гэвэл бид өөрсдийн хэрэглэж буй, одоо миний бичиж байгаа крилл үсгийг хэлэх байх. Бид ер нь босоо монгол үсгээ гээчихсэн, түүхнээ иргэн үзвэл хэд хэдэн үсэгтэй байсан гэдэг.
Аливаа зүйлийг дотор нь хагаралдуулдаг муухай зантай монголчууд бид. Бүр тэр дундаа 35 үсэг ээ хооронд нь хагаралдуулцан. Учир гэвэл 33 үсэгтэй 2 нь үсэг биш тэмдэгт гэж хэлдэг. Нээрээ ч дуудлага илэрхийлдэггүй учир үсэг гэхэд хэцүү байх юм. Гэхдээ тэгсэн гээд гадуурхаад байвал хатуу, зөөлний тэмдэг хоёр нь гомдоод гээгдвэл 35-аас 33 болон цөөрөх юм байх.
Сүүлдээ бүр монгол үсэг дунд гадаад үсэг цохиж явах нь ихсэх болсон талтай. Оюутны дэвтэр дотор, хүн бүрийн утас дунд, зар сурталчилгааны дунд монгол гадаад үсэг холиод биччихсэн байх юм. Гайхалтай сайхан нь бид өөрсдөө тэрийгээ уншаад ойлгоод байх юм.
Бид ер монгол сайхан чанараа алдаад байгаа дараа нь сайхан эх орны үзэсгэлэнт байдлаа алдсан, эцэс сүүлд нь энэ хэл соёлоо алдаад дуусах янзтай.
Танд одоо ч боломж байгаа...






Сэтгэгдэл нэмэх