Сургалтууд
Манай сургалтуудын давуу тал, онцлог
Сургалтын өмнөх үнэлгээ, шинжилгээ:
Бид бусдад ямар нэг зүйл хийх арга ухаан, мэдлэг чадвар зааж, мэдлэг, хандлагын өөрчлөлтийг гаргах нь сонирхолтой, бахдам төдийгүй хариуцлагатай ажил гэж үздэг. Энэ үүднээс өөрсдөө байнга шинийг эрэлхийлж, суралцагч байгууллага байхыг эрхэмлэдэг. Аль нэг байгууллага сургалт захиалсан тохиолдолд сургалтын өмнөх үнэлгээ, шинжилгээ хийдэг. Энэ нь тухайн байгууллага бизнесийн гүйцэтгэлийн аль тал дээрээ сул байгаа, ажилтнуудынхаа ямар чадварыг түлхүү хөгжүүлэх хэрэгцээтэй байгааг тодорхойлох, сургалтын үр дүнд тухайн байгууллагын гүйцэтгэлийн ямар үзүүлэлт сайжрах зэргийг тогтоох зорилготой байдаг. Мөн сургалтын хөтөлбөрийг оновчлох, суралцагчдын мэдээлэл хүлээн авах хэв маяг, онцлогийг тогтоох, сургалтын ямар арга түлхүү хэрэглэхээ сонгоход тусалдаг.
Сургалтын үйл явц:
Манай байгууллага сургалтууддаа орчин үеийн сургалтын арга техникүүдийг байнга нэвтрүүлэхийг чармайдаг бөгөөд суралцагчийн ая тухыг хангах орчин бүрдүүлж /сургалтын танхим, цай, кофе, жигнэмэг/, сургалтуудаа дүрд тоглуулах, тоглоом тоглуулах, нөхцөл байдлыг дуурайлгах, ажиглалт хийх, оюуны зураглах хийх, лекц, бүлгийн ярилцлага, кейс ажиллуулах, дасгал ажиллуулах зэрэг аргуудыг ашигладаг. Бүх хичээлийг сайтар бэлдсэн толилуулга ашиглан явуулж, гарын авлага, тараах материалаар хангадаг.
Сургалтын дараах үнэлгээ, үйлчилгээ:
Сургалтуудыг тасралтгүй сайжруулах, сургалт авсан байгууллагын ажилтнууд мэдлэг, чадвар, хандлагын өөрчлөлт авч, байгууллагын гүйцэтгэл сайжирсан эсэхийг мэдэх үүднээс бид сургалтын үнэлгээг тодорхой хуваариар хийдэг. Ингэхдээ дэлхий даяар сургалтын байгууллагуудын ашигладаг Дональд Киркпатрикийн загварыг хэрэглэдэг. Энэхүү үнэлгээ нь сургалт хийгдсэн даруйд сургалтын талаарх сэтгэгдлийг үнэлэх, сургалтаас хойш 7 хоногийн дотор мэдлэгийн өөрчлөлтийг үнэлэх, сургалтаас хойш сарын дараа ажлын байран дээрх зан үйлийн өөрчлөлтийг үнэлэх, сургалтаар байгууллагын бизнесийн үр дүн, гүйцэтгэл хэрхэн нэмэгдэж байгааг үнэлэх зэрэг 4 түвшинд хийгддэг.
Манай байгууллага сургалтанд хамрагдсан байгууллагуудтайгаа байнга холбоотой байж, шинэ сургалтуудын мэдээллийг хамгийн түрүүнд хүргэх, бизнесийн шинэ санаа дуулгах, ажилтнуудыг идэвхжүүлэх лекц унших, урамшууллын сургалт зохиох зэргээр сургалтын дараах үйлчилгээ үзүүлдэг.
Сургалтанд хамрагдсан хувь хүмүүс, байгууллагууд манай гишүүн болсноор дараагийн сургалтандаа 10 – 20%-ийн хөнгөлөлт эдлэх эрхтэй болдог.
Багшлах бүрэлдэхүүн:
Монголын Лектор Төв нь Монгол хүний оюун санааны манлайллыг төгөлдөршүүлэх эрхэм зорилгынхоо үүднээс үйл ажиллагааны талбар бүртээ өндөр боловсролтой, чадварлаг багш, сургагчид, залуусыг татан авч ажиллуулахыг зорьдог. Тус Төв үндсэн 4, туслах 3 сургагч багштай. Үүнээс гадна нийлмэл, цогц сургалт явуулах тохиолдолд бусад сургалтын байгууллагын чадварлаг багш нарыг аутсорсинг хэлбэрээр ажиллуулдаг.
Манай Төвийн багш сургагчид дунд доктор профессор 1, дэд доктор 1, бизнесийн удирдлагын магистр 2 хүн байдаг.
Сургалтын чанар, бодит үр дүн:
Бид бизнесийн байгууллагын борлуулалтад амнаас ам дамжсан үг ихээхэн нөлөөтэй гэдэгт итгэдэг. Энэ утгаар бид сургалтуудын чанар, үр нөлөөнд онцгой анхаардаг. Нэгж сургалт бүрийн дараа тухайн сургалтын талаарх суралцагсдын сэтгэгдлийг анхаардаг ч тухайн хүнд гарч буй мэдлэгийн өөрчлөлт, ажил дээр биеэ авч явах байдалд гарч буй ялгаа, бизнесийн гүйцэтгэлийн үр дүн сайжирсан эсэхэд онцгойлон ач холбогдол өгдөг.
Манай байгууллагатай байнга хамтран ажиллаж, ажилтнуудынхаа өсөлт хөгжлийн төлөвлөгөөг хамтран гаргаж, хүмүүсээ сурган бизнесийн гүйцэтгэлийнхээ доголдлыг арилган өндөр амжилтанд хүрч буй Петровис ХХК, Монгол Тамхи Со ХХК, Саммит ХХК болон бусад байгууллагуудаараа бид бахархаж явдаг.
Зардлаа хэмнэх боломж:
Бид жил бүр сургалтуудын үнэ, төлбөрийн талаар тогтсон жишиг гаргахаас гадна тодорхой хэлцэл, хэлэлцээр хийж, уян хатан байх боломжтой гэж үздэг. Энэ үүднээс сургалтуудын төлбөрт төрөл бүрийн урамшуулал, уян хатан хөнгөлөлтүүдийг оруулж өгсөн. Сургалтанд хамрагдах хүний тоо болон захиалсан цагаас шалтгаалан хөнгөлөлтүүд үзүүлдэг. Жишээлбэл, байгууллага 10-аас дээш цагийн сургалт авсан тохиолдолд байгууллагын нийт ажилтнуудад 1 цагийн идэвхжүүлэх лекц үнэ төлбөргүй, борлуулалтын менежер, ажилтнуудад зориулсан “Мастер борлуулагч” сургалтанд хамрагдсан тохиолдолд “Менежерийн Коллеж” сургалтанд 10%-ийн хөнгөлөлттэй суралцах гэх мэтээр урамшуулал тасралтгүй үргэлжилнэ.
Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал: Монголын Лектор Төв нь 2004 оноос сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулж ирсэн бөгөөд энэ хугацаанд сургалтанд хамрагдсан хувь хүмүүс, албан байгууллагуудаас талархлын зуу зуун захидал, албан бичиг, өргөмжлөл, дурсам ирүүлсэн нь хувь хүний хөгжлийн сургалтын талбартаа тэргүүлэгч байгууллага болсныг харуулдаг.
Үүний зэрэгцээ манай байгууллага Дэлхийн Мэргэжлийн Уран Илтгэгчдийн Холбоо /ДМУИХ/-ны гишүүн, Монголын Сургалтын Байгууллагуудын Эвслийн /МСБЭ/ гишүүн юм.
2009 онд Улсын Мэргэжлийн Хяналтын Газраас мэргэжлийн сургалт явуулах эрх бүхий байгууллагаар магадлан итгэмжилсэн.
Жонсон & Жонсоны амжилтын алхам
Анх 1887 онд Роберт Вүүд Жонсон, Жамес Вүүд Жонсон болон Эдвард Мид Жонсон нар Америкийн алдарт Жонсон & Жонсон компанийг үүсгэн байгуулж байсан бол өнөөдөр дэлхий дахинаа 57 гаруй оронд 250 гаруй салбартай, 120000 гаруй ажиллагсадтай, дэлхийн 175 гаруй оронд бүтээгдэхүүнээ борлуулдаг, үндэстэн дамнасан алдарт корпораци болжээ.
Тэдний түүхэнд сургамжтай, үлгэр
Дэлгэрэнгүй...
Интернет хөтчүүдийн хурдны харьцуулалт
Chrome 17, Firefox 10, Internet Explorer 9 ба Opera 11.61Дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг дээрх 4 веб хөтчүүдийг хооронд нь эхлэх хурд, таб ачааллах гэх мэт сонирхолтой олон үзүүлэлтүүдээр нь өрсөлдүүллээ. Бид веб хөтчүүдийг хооронд өрсөлдүүлдэг болоод нилээдгүй хугацаа өнгөрсөн ба арга техникээ мөн боловсронгуй болгосон юм. Доорх бүх тестүүдийг Windows
Дэлгэрэнгүй...
Хөрөнгийн зах зээл бол баялаг хувиарлах хэрэгсэл
“Өнөөдөр” сонин энэ удаагийн редакцын уулзалтаараа хөрөнгийн зах зээлийн шинэчлэл, үүсэж буй шинэ боломжуудын тухай ярилцахаар Монголын хөрөнгийн биржийнхнийг урьсан юм. Энэ удаагийн уулзалтад Монголын хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Болд, тус биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Төсөл хариуцсан дэд захирал Д.Күүк, Стратегийн хөгжил хариуцсан дэд захирал Д.Мөнхтүшиг, Бодлого, зохицуулалт
Дэлгэрэнгүй...
Баяртай Туулай жил минь
Билгийн тооллын “Илжиг” хэмээх төмөр туулай жилээ бид үдэж байна. Монгол соёлыг харуулах цаг тооны энэ торгон мөчид айл өрх, албан байгууллага бүр өнгөрснөө эргэн нэг дүгнэж байна. Хол ойргүй, хот хөдөөгүй хийснээ дүгнэж, хийхээ төлөвлөж байна. Байгууллага бүр байгуулсан үйлсээрээ, бүтээсэн амжилтаараа бахархаж сууна. Монголын Лектор Төвийн хувьд мөн
Дэлгэрэнгүй...
Хобби философичид ба мэргэжлийн номууд
Суут 60 сэтгэгч”, “Их гурвалжин”, “Хуулийн амин сүнс” гэх мэт мэдлэгтэй биш зөвхөн хоббитой хүмүүсийн хэвлүүлсэн номууд Монголын номын зах зээлийг эзэлсээр.
Зүгээр л тэр хүн тэдэнд онд төрсөн, хувийн амьдралын тухай таамаглалуудыг бичсэн, мөн тэр хүн ямар гарчигтай номууд бичсэн тухай он дараалалын болон намтарын цуглуулгуудыг бичиж, бодоогүй бас эрэгцүүлээгүй
Дэлгэрэнгүй...



